Италид орон сууцыг нэг еврогоор худалдаалж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

Италийн Калабриа мужийн Чинкуэфронди дүүргийн эрх баригчид тус дүүрэгт байрлах орон суууцыг нэг еврогоор худалдах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. CNN агентлагийн мэдээлснээр, “Гоо үзэсгэлэн ажиллагаа” нэртэй энэхүү хөтөлбөр залуучуудын том хот руу шилжин суурьших нүүдлийг зогсоох зорилготой аж. Тус дүүрэгт цар тахал дэгдсэнээс хойш ганц ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй нь мөн давуу тал болно гэж орон нутгийн эрх баригчид үзэж байна.

Чинкуэфронди дүүрэгт хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авагчид ойрын гурван жилд байраа засварлах үүрэг хүлээхээс гадна 250 еврогийн хэмжээтэй тусгай хураамж төлөх ёстой аж.

Итали улсад коронавирусний халдварын тархалт буурч байна. Тус улсын долоон мужид сүүлийн нэг хоногт халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн лхагва гарагт нийт 202 шинэ тохиолдол илэрснээс 99 нь Ломбардиа мужид бүртгэгджээ. Энэ муж цар тахалд хамгийн их нэрвэгдсэн юм. Италид нийт 236142 халдварын тохиолдол бүртгэгдэж, 34167 хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 06 сарын 16

ene bairuudad hyn amdrahiin argagui yamarch ajil , uilchilgeenii gazruud baihgui tosgon shdee shuud mafuudiin haraand orj amar zaya yzehgui ayultai

1  |  1
Top