Италийн ерөнхий сайд Жоржа Мелони Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахдаа “Өрнөдийг дахин хүчирхэг болгоцгооё” гэсэн шинэ уриа зарлаж, хамтдаа үүнийг хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн байна.
“Миний хувьд Өрнөд гэдэг нь зүгээр нэг газарзүйн орон зай төдий зүйл биш, харин соёл иргэншил юм. Энэ соёл иргэншлийг илүү хүчирхэг болгохыг би хүсэж байна. Атлантын далайн хоёр талын хооронд бэрхшээлтэй асуудал үүсэж байгаа хэдий ч шийдвэрлэх арга замыг хамтдаа эрж хайх цаг нь болжээ. Миний зорилго бол Өрнөдийг дахин агуу болгох явдал юм. Бид хамтдаа үүнийг хэрэгжүүлж чадна гэж бодож байна” гэж тэр тэмдэглэжээ. “Бид чадна” гэж Трамп зөвшөөрөн толгой дохисон байна.
“Америкийг дахин агуу болгоцгооё” гэдэг нь Трампын дэвшүүлсэн гол уриа билээ. “Ромд айлчлах урилгыг Доналд Трамп хүлээн авсан. Энэ айлчлалын үеэр Европын Холбооны дээд хэмжээний уулзалтыг ч зохион байгуулж болох юм” гэж Мелони мэдээлсэн байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс баасан гарагт Италийн нийслэлд айлчилж, тус улсын ерөнхий сайд Жоржа Мелони-тай яриа хэлэлцээ хийж, Ватиканы засгийн газрын тэргүүн, кардинал Пьетро Паролинтай уулзах ажээ.
Сэтгэгдэл ( 0 )