Шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй нас баралтын түвшинээр Итали улс хамгийн эхэнд бичигдэж эхэллээ. Тус улсад халдвар авсан хорин хүн тутмын нэг нь нас барсан статистик мэдээлэл гарчээ.
Өнгөрсөн ням гарагт нас барсан хүний тоо 366 болж, огцом өссөн байна. Өөрөөр хэлбэл, нас баралтын түвшин 4.96 хувьтай байна.
Хоёрт энэ үзүүлэлтээр АНУ оржээ. Тэнд халдварын 472 тохиолдол бүртгэгдсэн ч нас барсан хүний тоо 19-д хүрсэн бөгөөд нас баралтын түвшин 4.03 хувьтай байна. Гуравт Хятад улс /3.83 хувь/, дөрөвт Иран улс /2.96 хувь/ оржээ.
Нас баралтын түвшин Өмнөд Солонгост хамгийн бага үзүүлэлттэй гарчээ. Тус улсад халдвар авагсдын 0.68 хувь нь нас барсан байна. Гэхдээ халдварын түвшинээр тус улс дэлхийд нэгт оржээ. Нэг сая хүн тутамд 142.1 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ үзүүлэлтээр хоёрт Итали /121.9/, гуравт Иран /80.9/, Хятад улс /58.3/ оржээ. Швейцарт /39.3/, Норвегид /31.5/ энэ үзүүлэлт мөн өндөр гарсан байна.
Япон улсад нэг сая хүнд 3.9, АНУ-д 1.4 тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 5 )
Hogshin europ shuu dee, hugshchuud ihtei bolood l herej bgaa bh
UB-MOSCOW-BERLIN chiglelee haah heregtei sh dee
3han zagiin dotor italid haldvar 1600 aar nemegdlee geed yarij baina , mash hurdtai baina
Yu bichih bee? Haritsulahc
Garchigaa zasna uu guij baina.