КОВИД-19: Итали нас барагсдын тоогоор Хятадын өмнө бичигдлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

Итали улсад шинэ төрлийн коронавирусээр халдварын улмаас сүүлийн нэг хоногт 427 хүн нас барж, нас барсан хүний нийт тоо 3405 хүрснээр Хятадын өмнө нас барсан хүний тоогоор бичигдэх болов. Хятад улсад халдварын улмаас 3245 өвчтөн нас баржээ.

Сүүлийн нэг хоногийн дотор Италид 4.5 мянган халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 41035 хүн коронавирусний халдвар аваад байна. Мөн нэг хоногийн дотор 415 өвчтөн эдгэрч, 4440-д хүрчээ.

Хамгийн сүүлийн үеийн ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо 230711-д хүрснээс, 85414 өвчтөн эдгэрч, 9805 хүн нас баржээ. Эх газрын Хятад улсад 80967 (нас барсан 3248), Италид 41035 (нас барсан 3405), Иранд 18407 (нас барсан 1284), Испанид 17147 (нас барсан 767), Герман 10999 (нас барсан 24), Франц 10995 (нас барсан 372), АНУ-д 10442 (нас барсан 150), Өмнөд Солонгост 8652 (нас барсан 84), Их Британид  (нас барсан 144) тохиолдол тус тус бүртгэгдээд байна.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.66.142.201) 2020 оны 03 сарын 21

Naadah chin 3 honogiin umnuhiig medeelsen bn, uchigdur buyu 3 sarin 20nd Ital ulsad 627 hun covid 19r nas barlaa

0  |  0
Top