70 жилийн өмнө усан доор орсон тосгон дахин гарч иржээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

Италийн зүүн хойд хэсэг дэх хиймэл нуурыг ширгээсний дүнд 70 гаруй жилийн өмнө усанд живсэн Өмнөд Тиролийн тосгоны туурь усан доороос гарч иржээ.

Резиа гармаас холгүй орших Курон Веноста суурин 1950 онд усан дор бүхлээрээ орж, суурин дээр нь Өмнөд Тирол муж дахь хамгийн том Резиа хиймэл нуур бий болжээ. Өмнө нь тэнд жижиг хэмжээтэй гурван хиймэл нуур байсан бөгөөд шинэ усан цахилгаан станцын үйл ажиллагааг хангах зорилгоор нэг далангаар нэгтгэх шийдвэр гарч байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Италид аж үйлдвэржилтийн үйл явц эхэлж, хойд зүгийн уулархаг бүсийг хөрш зэргэлдээх Ломбардиа мужийн аж үйлдвэрийн томоохон төвүүдийг эрчим хүчээр хангах зорилгоор ашиглаж эхэлжээ. Улмаар суурингийн 150 гэр бүлийн нүүлгэсэн ба тосгоноос XIV зууны үеийн гонхон л үйлджээ.

Нутгийн хөгшдийн яриагаар, даланг сэргээн засварлах үед тосгоны туурь урьд өмнө нь ч усан доороос гарч ирж байсан гэнэ. Далангийн засварын ажлыг 20 жилд нэг удаа хийдэг байна. Энэ үеэр усан санг юүлж, засварын дараа дахин усаар дүүргэдэг аж.

Италид хиймэл усан сан барихаас гадна байгалийн нуурыг ширгээдэг байсан түүх бий. Хамгийн алдарт нь Италийн төвд орших Фуцин нуур. Эл нуурыг ширгээх оролдлогыг Эртний Ромын эзэнт гүрний үед хийдэг байсан ч 1878 онд л үржил шимтэй газар болгож чаджээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top