Өвөр Монголд 40 хэм хүрч, хална

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

Ирэх хоёр долоо хоногт Хятадын хойд бүс нутгуудад агаарын температур 40 хэм хүрч, хэт хална гэж цаг уурчид анхааруулж байна.

Шинжаан, Өвөр Монгол, Ниншя болон Хебей, Хэнань, Ганьсу, Шанси мужид агаарын температур 40 хэмийг давж, хэт халах төлөвтэй байна гэж БНХАУ-ын Цаг уурын үндэсний хүрээлэн мэдээлжээ.

Хэт халалтын улмаас ой, хээрийн түймэр гарах, тариалалтад нөлөөлөх эрсдэл өндөр буй мөн сэрэмжлүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top