Сөүлийн шүүх энэ сарын 6-ны өдөр 26 настай эмэгтэйд нэг жилийн хорих ял оноолоо. Тэрээр өнгөрөгч гуравдугаар сард метроны 9-р шугамын метрогоор зорчиж явах үедээ 60 гаруй насны эрэгтэйн толгойн тус газарт утсаараа цохин гэмтэл учруулсан байна.
Настай эр түүнийг шүлсээ хаялаа хэмээн зэмэлсэнд охин дургүйцэн хоорондоо маргаж эхэлжээ. Үүний дараа охин түүнийг толгой руу утсаараа хэд хэдэн удаа цохиж байгаа нь камерт бичигдэх үлдсэн байх бөгөөд настай эрийн толгойноос цус гарч эхэлсэн байна.
Тус бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан даруйдаа шуугиан дэгдээсэн. Олон нийтийн зүгээс хатуу шүүмжлэлтэй тулгарсан бүсгүйг хохирогч уучлах бодолгүй байгаагаа илэрхийлжээ.
Бүсгүйд бусдын биед хүнд гэмтэл учруулсан, доромжилсон хэргээр ял оноожээ. Тэрээр өнгөрөгч оны 10-р сард метронд зорчиж явах үедээ нэгэн зорчигчийг мөргөж, толгой дээр нь ундаа асгасан гэх хэргээр хүчирхийлэл үйлдсэн гэж үзэн нэмэлт ял оноосон аж.
Сэтгэгдэл ( 4 )
Manaih ch gesen ingej bmaar um. Zarim aimshigiin buduuleg avgau nar ih bn daa burhan min
Эмэгтэй хүн нэг задрахаараа эрчүүдээс дор хогийн, новшийн ааш гаргадаг. Ийм юмнуудыг сайн шийтгэх хэрэгтэй.
Юуных нь охин гэж?!
Шийтгэ