Пуэрто Рикогийн поп хөгжимчин, жүжигчин, зохиолч Рики Мартин зээ дүүгээ хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байна.
Пуэрто Рикогийн хуулинд цус ойртолтыг маш нухацтай авч үздэг бөгөөд хэрэв энэ хэрэг үнэн болох нь шүүхээр батлагдвал түүнд 50 хүртэлх жилийн хорих ял оноох ажээ.
Түүнийг 21 настай зээ дүүдээ гар хүрч, гэрийнх нь гадаа отож дарамталдаг байсан хэмээн буруутгаж байгаа юм. Энэхүү үйлдлийг нь түүний төрсөн дүү Эрик Мартин нотолсон бөгөөд хэргийн шүүх хурал долдугаар сарын 21-нд эхлэх юм байна.
Рики Мартин энэ сарын 4-нд твиттер хуудсандаа хийсэн мэдэгдэлдээ "Миний эсрэг гаргасан мэдээлэл худал. Би хуулийн дагуу өөрийн баримтыг дэлгэж, нэр төрөө сэргээлгэх болно. Надад урам хайрласан бүх хүнд талархаж байна” гэсэн байна. Тэрбээр үүнээс хойш мэдээлэл хийгээгүй юм.
21 настай зээ дүүгийнх нь хэлснээр дуучин залуу түүнийг долоон сарын хугацаанд бэлгийн дарамтад байлгасан гэх. Харин энэ мэдээллийг дуучин залуу үгүйсгэж байгаа.
Дашрамд өгүүлэхэд, Рики Мартин ижил хүйстэн гэдгээ албан ёсоор зарлахын сацуу сүй тавьсан тухайгаа олон нийтэд дуулгаж, шуугиан тарьж байсан билээ. Тэр өдгөө хоёр хүүтэй юм.
Сэтгэгдэл ( 5 )
Хаа сайгүй хүмүүсийн мөнгө салгах арга ч юм бил үү хэн мэдлээ.
Odoo 50 nastai xvnd 50 jil ogvol 100 nastai shorongoos garax uu.gadaadiin medeend 50 ogno gej bichsen bna lee\nOchigdor bi unshsAn.
Bi ternii shvten bishregch ter arai tiim xiigergvi baix .ooriin naiz zaluutai 2 xvvxedtei xvn.
Mongold gomo zondoo bna.naraa ganbush solongoo geed....
Ene lalar ugaasaa Gomo .. sejigiiin.. saikhan duuldag bolovch belgiin chig khandlaga ni gaj .. 2 khuukhedtei ch gekh shig .. mongo l bgaa bolokhoor tegdeg bx daa