Шинзо Абэтэй 35 жил ханилсан Акиэ Абэгийн талаарх 7 БАРИМТ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 18

Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ нөхрийнхөө оршуулгын дараа ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриа, мэдээлэл өгөөгүй.

Буудуулан амиа алдсан хайрт нөхрийнхөө оршуулган дээр олны өмнө харьцангуй тайван байхыг хичээж байсан Акиэд Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч маш хүндэтгэлтэй хандаж байна.



Акиэ Шинзо Абэтэй гэрлэхээсээ өмнө Мацүзаки овогтой байв. Акиэ Мацүзаки 1987 онд улс төрчийн туслахаар ажиллаж байсан Шинзо Абэтэй гэрлэжээ.
 


Акиэ Японы бусад улстөрчийн эхнэрүүдээс ялгаатай нь нөлөө бүхий нөхрийнхөө сүүдэрт оршихоос татгалзсан эмэгтэй.

Нээлттэй, орчин үеийн үзэл бодлоороо алдартай Акиэ Абэ Барууны Тэргүүн хатагтай нартай найзалж, барууны хэв маягийг бүтээсэн юм.
 


Япончууд Акиэ Абэд “Шинзо Абэгийн дотоодын сөрөг хүчний нам” гэх хоч хүртэл өгчээ.

Тэрбээр нөхөртэйгөө үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж, санал зөрөлдөж, маргаж чаддаг байв.
 


Акиэ Абэ 2014 онд Токиод болсон ижил хүйстнүүдийн жагсаалд хүртэл оролцож, ЛГБТК эрхийн төлөө тэмцжээ.
 


60 настай Акиэ Шинзо Абэтэй 35 жил ханилж, хосууд хүүхэдтэй болохын тулд олон жил эмчилгээ хийлгэж, хүнд бэрхийг даван туулсан юм.

Тэдний дундаас хүүхэд төрөөгүй ч Акиэ, Шинзо хоёр бүх зүйлийг хамтдаа даван туулсан үлгэр жишээ хос.
 


Акиэ хайртай нөхрийнхөө карьерын бүхий л үед ард нь бат зогсож, хоёр удаа Тэргүүн хатагтай байж, эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлуудын талаар нөхөртөө хэлж, шийдвэрлэхээр тэмцсэн юм.
 


Үзэл бодолдоо бат зогсдог Акиэ нөхрийнхөө зарим бодлогыг эсэргүүцэж байлаа.

Тэрбээр 2016 онд нөхрийнх нь дэмжсэн АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баазыг өргөтгөхийг эсэргүүцсэн хүмүүстэй Окинавад уулзаж байв.
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.174) 2022 оны 07 сарын 20

Shinzo Abe giin gegeen dursgaliig hundetgene. Gun emgenel ilerhiilie!\\n

3  |  0
Bayarmaa(103.57.95.245) 2022 оны 07 сарын 20

Shinzo Abe giin gegeen dursgaliig hundetgene. Gun emgenel ilerhiilie!\n

11  |  0
Bujin(94.239.109.128) 2022 оны 07 сарын 20

Huurhii hetsuu l bga bhdaa , burhan urshuug

10  |  0
Оюунгэрэл(202.9.46.145) 2022 оны 07 сарын 20

Хөөрхиы гүн эмгэнэл илэрхийльё

11  |  1
Top