300 кг жинтэй бүсгүй 37 настайдаа нас баржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Оросын Светлогорск хотын оршин суугч, 37 настай Ксения Мохова нас баржээ.

Бүсгүйн бие муудахад гэрийнхэн нь түргэн тусламж дуудсан ч эмч нар Ксенияд ноцтой асуудал үүсээгүй гэж үзээд ирээгүй байна.

300 кг хүрсэн илүүдэл жингээсээ болж шаналж байсан Ксения жингээ хасахаар хагалгаанд орж, 22 кг-ыг хассан бөгөөд сүүлийн өдрүүдэд давтан хагалгаандаа бэлдэж байжээ. Гэвч хагалгаандаа орж чадаагүй бөгөөд 14 настай охин Варя нь өнчирч үлджээ.

Охиныг өвөө нь халамжиндаа авсан байна.

Ксения хүүхэд насандаа уушгины хатгалгаагаар өвчилснөөсөө хойш жин нэмж эхэлжээ. Ийнхүү тэрээр 22 настайдаа 125 кг жинтэй болсон байна. Ксения 2020 оноос гадуур гарахаа больж, гэрийнх нь шат түүнийг даахгүй нурна гэх айдастай болсон байжээ.

Бүсгүйд Москвад давтан хагалгаандаа ороход нь сайн дурынхан туслах гэж байсан аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгооо(121.128.31.227) 2022 оны 07 сарын 19

Өөхөндөө хордсон юм бналдаа.

0  |  1
Top