Жо Байден орчны бохирдлын улмаас хорт хавдраар өвчилснөө ярив

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 21

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хүрээлэн буй орчны бохирдлын улмаас хорт хавдраар өвчилж байсан талаараа мэдэгдлээ.

Тэрбээр бага нас нь өнгөрсөн Делавэр мужид хүрээлэн буй орчны бохирдол их байсан талаар ярьжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Делавэр мужид олон тооны газрын тос боловсруулах үйлдвэр байсан талаар яриад “Хүйтэн үед жолооч нар цонхноосоо тосны толбыг угаах шаардлагатай болдог байсан” гэжээ.

Жо Байден “Энэ бол би болон миний хамт өссөн олон хүн хорт хавдраар өвчилсний шалтгаан юм. Бас яагаад Делавэр мужид удаан хугацааны туршид хорт хавдрын өвчлөлийн түвшин улсдаа хамгийн өндөр байсны шалтгаан” хэмээн Массачусетс мужид хуралд оролцох үеэрээ ярьсан байна.

Цагаан ордноос мэдээлснээр, Жо Байден арьсны нэгэн төрлийн хавдартай байжээ. Түүний хавдрыг АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авахаас нь өмнө эмчилжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.8) 2022 оны 07 сарын 22

Хорт хавдраараа үхэж далд орвол таарна муу өмхий янк

1  |  2
Top