Элдэв жүжиглэлт нь Барууны бодлогыг хэрэгжүүлэх арга болох тухай

2022 оны 07 сарын 24

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын нийтлэл (Мультимедиа мэдээллийн «Известия» агентлаг)


Өнөөдөр Оросын Зэвсэгт хүчин нь БНДАУ болон БНЛАУ-ын зэвсэгт хүчнийхний хамтаар оросуудыг илт ялгаварлан гадуурхах, хоморголон устгах явдлыг таслан зогсоох, олон жилийн турш Украины нутаг дэвсгэр дээр АНУ болон түүний дагуул улсууд ОХУ-ын ард түмний аюулгүй байдалд шууд заналхийлж буй нөхцөл байдлыг үүсгэснийг арилгах зорилготой цэргийн тусгай ажиллагааны (ЦТА) хүрээнд даалгавраа итгэл үнэмшил дүүрэн гүйцэтгэж байна. Дайны талбарт ялагдсан Украины дэглэм ба түүний барууны ивээн тэтгэгчид манай улсыг буг чөтгөр мэт харагдуулахын тулд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө «цуст жүжиг» найруулан тавихаасаа ч ичихгүй байна.

Тухайлбал, Буча, Мариуполь, Краматорск, Кременчуг гээд «олон ангит жүжгийн» хэсгүүдийг бид аль хэдийн үзсэн ба ОХУ-ын Батлан хамгаалах яам дараагийн «зураг авалт» бэлтгэгдэж байгаа талаар баримт нотолгоонуудыг олноор нь хүлээн авсаар байна.

Барууны болон түүний гар хөл бологсдын өдөөн хатгасан жүжиглэлтүүд нь илт танигдахуйц хэв маягтай бөгөөд ийнхүү «аялан тоглолтууд» нь Украинаас бус түүнээс хамаагүй эрт эхэлсэн. Тухайлбал:

1999 он, Серби улсын Косово муж, Метохия, Рачак тосгон. ЕАБХАБ-ын хэсэг байцаагчид иргэний хувцастай хэдэн арван цогцос олдсон газарт иржээ. Ийм дүгнэлт гаргах ямар ч үндэслэл байхгүй байхад, ямар ч судалгаа шинжилгээ хийгээгүй, мөрдөн байцаалт явуулаагүй байж төлөөлөгчдийн тэргүүн нь «Энд хоморголон устгах ажиллагаа явагдсан байна» гэж шууд зарласан. Ташрамд сануулахад, олон улсын албан тушаалтны бүрэн эрхэд ийнхүү дүгнэлт гаргах эрх үүрэг байхгүй. Гэвч түүний ийнхүү дүгнэлтийн үндсэн дээр НАТО нэн даруй Югославын эсрэг зэвсэгт түрэмгийллийг эхлүүлж, Телевизийн төв, гүүр, зорчигчийн галт тэрэг зэрэг олон арван иргэний объектуудыг зориудаар сүйтгэн устгасан.

Ингэсний дараа дээрх цогцсууд нь энгийн иргэдийнх биш, харин иргэний хувцас өмсгөсөн «Косовогийн чөлөөлөх арми» хэмээх бүлэглэлийн дайчид байсан нь тодорхой болов. Гэсэн хэдий ч энэхүү найруулга нь ЕАБХАБ-ын гишүүн улсын эсрэг хууль бусаар хүч хэрэглэхгүй байх тухай 1975 оны Хельсинкийн төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурснаас хойш анх удаа хүч хэрэглэсэн явдлыг зөвтгөх шалтаг болсон. Ийнхүү дүгнэлт гаргасан ЕАБХАБ-ын төлөөлөгчдийг АНУ-ын иргэн П.Уолкер тэргүүлж байсан нь нэгнийг өгүүлнэ. Энэхүү түрэмгийллийн гол үр дүн нь Косовог Сербээс хүчээр салгаж, тэнд Балкан дахь Америкийн хамгийн том цэргийн бааз болох Бондстилийг байгуулсан явдал юм.

2003 он – АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга К.Пауэлл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеээр нэгэн цагаан нунтаг бүхий хуруун шил үзүүлж, түүнийгээ Иракт үйлдвэрлэж буй Сибирийн боомын спор хэмээн дэлхий нийтэд зарлан, маш гутамшигтай жүжиг тавьсан. Харамсалтай нь, түүний тоглолт амжилттай болж, англи-саксонууд болон тэдний дагалдан баясагчид Иракийг бөмбөгдсөн бөгөөд иракчууд одоо болтол улс төрөө бүрэн дүүрэн сэргээж чадахгүй байгаа.

Тун удахгүй тэрхүү «баримт» гэгч нунтаг нь хуурамч байсан нь илчлэгдсэн ба Иракт биологийн зэвсэг болон бусад төрлийн үй олноор хөнөөх зэвсэг байхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Улмаар түрэмгийллийг өдөөсөн хүмүүсийн нэг болох Их Британийн Ерөнхий сайд Т.Блэйр дэлхий дахиныг хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч «Алддаггүй хүн гэж хаа байх вэ?» гэх утгатай үг хэлээд л өнгөрүүлсэн. Хожим нь К.Пауэлл мөн «Тусгай албаныхан намайг хуурсан» хэмээн өөрийгөө зөвтгөсөн. Тэгсэн ч ийнхүү өдөөн хатгасан жүжиглэлт нь нэгэн тусгаар улсыг устгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх шалтаг болсон.

Харин 2011 онд Ливид маш өвөрмөц тоглолт хийсэн. НАТО нь Косово болон Иракийн хэрэг явдал шиг илт худал хэлээгүй ч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг маш бүдүүлгээр гуйвуулсан. Уг тогтоолын дагуу М.Каддафийн байлдааны онгоцнуудыг «газардуулах» зорилгоор Ливийн тэнгэрт нислэгийн хориотой бүсийг тогтоосон. Тиймээс М.Каддафийн онгоцнууд нисэхээ больсон. Гэвч натогийнхан террористуудтай тэмцэж байсан Ливийн армийн ангиудыг бөмбөгдөж эхэлсэн.

М.Каддафийг зэрлэгээр хөнөөсөн ба Ливи гэх улсаас юу ч үлдээгүй. Тус улсыг одоог хүртэл сэргээн босгохыг оролдсоор байгаа ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувийн шийдвэрээр буюу Аюулгүйн Зөвлөлтэй зөвшилцөлгүйгээр томилсон АНУ-ын төлөөлөгч энэ үйл явцыг удирдаж байгаа. Уг үйл явцын нэгэн хэсэг болгож Ливийн сонгуулийн тухай дотоодын хэлэлцээрийг барууны мэргэжилтнүүд нэг бус удаа зохион байгуулж байсан ч аливаа үр дүнд хүрээгүй. Ливи нь хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн эзэгнэж буй нутаг дэвсгэр хэвээр байгаа ба тэдний ихэнх нь барууны орнуудтай нягт хамтран ажилладаг.

2014 оны хоёрдугаар сар, Украин. Герман, Франц, Польшийн Гадаад хэргийн сайд нарын гараар барууныхан Ерөнхийлөгч В.Януковичийг шахан шаардаж, Үндэсний эв нэгдлийн түр засгийн газар байгуулаад хэдхэн сарын дотор ээлжит бус сонгууль явуулснаар дотоодын сөргөлдөөнийг зогсоох, хямралыг энхийн замаар шийдвэрлэх тухай гэрээг сөрөг хүчнийхэнтэй нь байгуулуулсан.

Гэвч энэ нь бас нэгэн найруулга байжээ. Гэрээнд гарын үсэг зурсны маргааш өглөө нь сөрөг хүчнийхэн Оросын эсрэг чиглэсэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан уриа лоозон дор төрийн эргэлт хийсэн бол гэрээний батлан даагч болсон барууныхан тэднийг сэнхрүүлэхийг оролдсон ч үгүй. Түүгээр үл барам тэдний Оросын эсрэг чиглэсэн бодлогыг нь өөгшүүлэн, зөвхөн Үндсэн хуулийг зөрчин үйлдсэн төрийн эргэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан Донбассын хотуудыг бөмбөгдөж эхэлснээр өөрсдийн хүн амын эсрэг дайныг нэн даруй дэгдээлгүүлэв. Мөн барууныхны дэмжлэгтэйгээр донбассынхныг «террористууд» хэмээн зарлав.

Майданы талбай дээр жагсагчдын амь насыг хөнөөсөн ба барууныхан үүний бурууг эсвэл В.Януковичид үнэнч хүчнийхэнд, эсвэл Оросын тусгай албаныханд тохож байсан хэрэг явдал мөн найруулга байсан нь тун удалгүй илчлэгдсэн гэдгийг энд бас тэмдэглэх хэрэгтэй. Үнэн хэрэгтээ энэ өдөөн хатгалгыг барууны тусгай албадтай нягт хамтран ажилладаг сөрөг хүчний радикал хүмүүс зохион байгуулсан нь баримтаар нотлогдон, ил болсон ч уг тавилтат жүжгийн ачаар барууныхан зорилгодоо хүрчээ.

Донбасст гал зогсоосны дараа буюу Орос, Герман, Францын хүчин чармайлтын үр дүнд 2015 оны 2-р сард Киев болон Донецк, Луганскийн хооронд Минскийн хэлэлцээр байгуулагдсан ба уг тохиролцоог НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал нэгтэйгээр дэмжсэн. Энэ үед Берлин болон Парис их идэвх зүтгэл гаргасан ба өөрсдийгөө батлан даагч хэмээн бахархалтайгаар зарлав. Гэсэн хэдий ч дараагийн урт удаан долоон жилийн хугацаанд тэд Киевийг Минскийн гэрээнд заасны дагуу Донбассын онцгой статусын тухай асуудлыг зөвшилцөх, өршөөл үзүүлэх, эдийн засгийн харилцааг сэргээх, сонгууль явуулах тухай Донбассын төлөөлөгчидтэй шууд яриа хэлэлцээ хий хэмээн тулган шаардаагүй, хэлэлцээ хийлгүүлэхийн тулд ганц хуруугаа ч хөдөлгөөгүй.

П.Порошенко, В.Зеленскийн нарын аль алиных нь удирдлага дор Киев нь Минскийн хэлэлцээртэй шууд харшилсан алхмуудыг хийхэд барууны удирдагчид мөн чимээгүй өнгөрсөн. Түүгээр үл барам германчууд болон францчууд Киев болон БНДАУ, БНЛАУ-ын хооронд шууд яриа хэлцэл хийх боломжгүй гэж мэдэгдэж, бүх хариуцлагыг Минскийн баримт бичигт огт дурдагдаагүй Орост тохсон. Гэтэл энэ олон жилийн турш үнэн хэрэгтээ зөвхөн Орос Улс л дангаараа тэднээс Минскийн гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн шахан шаардаж байв.

Хэрэвзээ хэн нэгэн нь «Минск» ээлжит тоглолт байсан гэдэгт эргэлзэж байгаа бол энэхүү эргэлзээг П.Порошенко 2022 оны 6-р сарын 17-нд «Минскийн гэрээнүүд нь бидний хувьд юу ч биш байсан. Бид нарт тэдгээрийг биелүүлэх санаа ч байгаагүй ... бидний зорилго нь аюул заналхийллийг арилгахад… эдийн засгаа сэргээж, Украины Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхийн тулд цаг хожиход оршиж байсан. Бид энэ зорилгодоо хүрсэн. Минскийн гэрээ хэлэлцээрүүд даалгавраа биелүүлсэн» хэмээснээр тайлсан юм. Энэхүү тоглолтын үнэ цэнийг Барууны чиглэл зааврын дагуу Оросын эсрэг чиглэсэн неонацист дэглэмийн дарамтан доор олон жилийн турш амьдрахаас өөр аргагүй байсан Украины ард түмэн одоог хүртэл төлсөөр байна.

Өдгөө Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын баталгааны тухай хэлэлцээрт Оросыг хүчээр гарын үсэг зуруулахыг шаардаж буй О.Шольц хүчээ дэмий үрж байна. Яагаад гэвэл ийм гэрээг аль хэдийн байгуулсан. Минскийн гэрээ хэлэлцээрүүдийг биелүүлэхээс илт татгалзсан Киевийг өмөөрөн халхалснаараа Берлин болон Парис нь энэхүү баримт бичгүүдийг устгасан. Ингээд жүжиг дуусав. Finita la comedy.

Ташрамд дурдахад, В.Зеленский бол П.Порошенкогийн таарсан өв залгамжлагч юм. Санаж байгаа бол тэрээр 2019 оны эхээр болсон сонгуулийн цуглааны үеэр дайныг зогсоохын тулд П.Порошенкогийн өмнө өвдөг сөгдөн гуйхад бэлэн байсан. Яг л театрын тайзнаа байгаа мэт. Харин тэр оны 12-р сард түүнд өөрт нь Минскийн хэлэлцээрийг биелүүлэх боломж олдсон. Юу гэвээс Парист «Нормандын дээд хэмжээний уулзалт» болж, дээд түвшинд баталсан мэдэгдэлдээ тэрээр Донбассын онцгой статусын асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Мэдээжийн хэрэг, тэр юу ч хийгээгүй бөгөөд Берлин болон Парис нь түүнийг дахин бамбайлав. Маш их рекламдсан энэхүү баримт бичиг нь яг л П.Порошенкогийн логикийн дагуу байгуулагдсан мэт байсан бөгөөд Киевийн дэглэмийг зэвсгээр хангахын тулд цаг хожих зорилготой найруулсан Украин-Барууны ээлжит жүжиг байсан гэдэг нь өдгөө нэгэнт илт болсон.

Мөн Сирид юу болсон билээ? Химийн зэвсгийг хориглох байгууллага (ХЗХБ) нь 2013 оны Сирийн химийн зэвсгийг устгах тухай хэлэлцээрийг батлан даасныхаа төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртсэн. Гэтэл 2017, 2018 онуудад Хан-Шейхун болон Дамаск хотын захын Дума дүүрэгт илт өдөөн хатгах ажиллагааг явуулсан буюу химийн зэвсэг ашигласан мэт «тайзны засалтыг» дэлхий дахинаа цацсан. Өөрсдийгөө «Цагаан дуулгатнууд» (өөрсдийгөө хүмүүнлэгийн байгууллага хэмээн тунхагладаг ч Сирийн Засгийн газрын хяналтад байдаг нутаг дэвсгэрт хэзээ ч ил гарч ирж байгаагүй) хэмээн нэрлэсэн хэсэг хүмүүс халдлагад өртөн хордсон гэх оршин суугчдад тусламж үзүүлж буй бичлэгүүд тархсан.

Анзаарваас, тэдний хэн ч тусгай хамгаалалтын хувцас өмсөж, аливаа хамгаалах хэрэгсэл ашиглаагүй. ХЗХБ-ын Техникийн НБДГ-ыг Химийн зэвсгийг хориглох тухай конвенцид (ХЗХК) заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, болсон үйл явдлуудыг ил тод, үнэнч шударгаар шалгана уу хэмээн олон удаа хандсан боловч амжилтад хүрээгүй. Үнэндээ бол үүнд гайхах зүйл алга: Техникийн НБДГ-ыг барууныхан аль хэдийн «хувьчилсан» ба тэдний төлөөлөгчид НБДГ-т гол албан тушаалуудыг хашдаг. Чухам тэд л АНУ, Их Британи болон Францад Сири Улсыг пуужингаар харвах шалтаг олгохын тулд дээр дурдсан «тайз засалтыг» зохион байгуулахад гар бие оролцсон Тэдгээр үйл явдлуудыг мөрдөн шинжихийг барууныхан эрс эсэргүүцэж байсан ч бид шахан шаардсаар ийнхүү шийдвэрийг гаргуулсан. Гэвч ХЗХБ-ын байцаагчид очихоос ганцхан хоногийн өмнө бөмбөгдөлт эхэлсэн.

Скрипаль эцэг охин хоёр болон А.Навальный нарыг «хордуулсан» гэх хэрэгт ч мөн Барууны болон түүний гар хөл бологч ХЗХБ-ын Техникийн НБДГ-ын «тайз засах» ур чадвар нь яруу тод илэрсэн. Аль аль тохиолдолд бид Гааг, Лондон, Берлин, Парис болон Стокгольмд албан ёсоор хандан, олон тооны хүсэлтүүд илгээсэн боловч одоог хүртэл хариу аваагүй л байна. Гэтэл ХЗХК-ийн дагуу Техникийн НБДГ нь эдгээр хүсэлтүүдийг эргэлтэд оруулж, хариу өгөх ёстой.

Үүний адилаар Пентагон өөрийн Аюул заналыг бууруулах агентлагаараа дамжуулан Украинд явуулж байсан далд үйл ажиллагааныхаа талаарх асуултуудад хариулахгүй байна. Уг нь бол хариулах ёстой. Донбассын чөлөөлөгдсөн нутаг дэвсгэр болон зэргэлдээх бүс нутгуудад ЦТА-ны хүрээнд илрүүлсэн цэрэг-биологийн лабораториудаас олдсон «олдворууд» нь тэд Биологийн болон токсины зэвсэг хориглох тухай конвенц (БТЗХК)-ийг шууд зөрчиж байсныг тодорхой харуулж байна. Бид бүх бичиг баримтуудыг Вашингтонд болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд танилцуулсан. БТЗХК-ийн дагуу тодруулга авах үйл ажиллагаа эхэлсэн. АНУ-ын засаг захиргаа бодит байдлыг үл харгалзан, Украин дахь биологийн судалгаанууд энх тайванч, иргэний шинж чанартай байсан хэмээн өөрийгөө зөвтгөхийг оролдож байна. Ямар ч нотлох баримт байхгүй.

Пентагоны дэлхий даяар, ялангуяа ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудад «энх тайванч» нэрийн дор явуулж буй цэрэг-биологийн үйл ажиллагаанд мөн анхаарал хандуулах шаардлагатай байна. Яагаад гэвэл тэнд биологийн зэвсэг бүтээх зорилгоор хамгийн аюултай эмгэг төрүүлэгч бичил биетүүдтэй гэмт хэргийн шинжтэй туршилтуудыг явуулж байгаа тухай нотлох баримтууд улам их олдсоор байна.

Донбассын ардын цэргүүд болон Оросын ЦТА-ны оролцогчдын «үйлдсэн гэмт хэргүүд»-ийг хэрхэн зохион байгуулдаг талаар дээр дурдсан. Эдгээр «баримтууд» нь хэр зэрэг үнэ цэнэтэй болох талаар цорын ганц жишээ татахад, 2022 оны 4-р сарын эхээр «Бучигийн эмгэнэл» хэмээх жүжгийг «дэлхийн тайзнаа» тавьсан. «Тайз засалтын ажилд» англи-саксоныхон оролцсон гэсэн хардлага бий. Барууныхан болон Киев одоог хүртэл нас барагсдын нэрс тогтоогдсон эсэх, шүүх эмнэлгийн шинжилгээний үр дүн ямар гарсан зэрэг хамгийн энгийн асуултуудад хариу өгөхгүй байна. Дээр дурдсан Скрипалийнхан болон Навальный нарын хэргүүдийн адил Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг тоглолтын суртал ухуулгын сурталчилгааг нэгэнт тараачихсан болохоор одоо тэр хэргийг эргэн сөхөх хэрэгцээ тэдэнд байхгүй. Тиймээс бүх баримтуудыг нуун дарагдуулж, бүгдийг үгүйсгэж байна. Үнэндээ тэдэнд хэлэх зүйл байхгүй л дээ.

Үүнд л Барууны бодлогын алгоритмын гол утга учир оршиж байгаа юм. Эхлээд «жүжгийн зохиолоо» бичээд, дараа нь 2-3 хоногийн дотор түүнийгээ дэлхий нийтийг хамарсан сүйрэл мэт зарлан, хуурамч мэдээллийг тараадаг. Ингэхдээ ард иргэдийн мэдээллийн өөр сувагтай холбогдох, аливаа өөр үнэлгээтэй танилцах боломжуудыг нь хаадаг.

Үнэн бодит баримтууд гарч ирэхээр тэдгээрийг үл тоомсорлодог. Хамгийн сайндаа мэдээний сүүлийн хэсэгт жижиг үсгээр дурдаад л өнгөрдөг. Энд эдгээр хуурамч мэдээллүүд нь хэвлэл мэдээллийн дайнд ашиглаж буй хор хөнөөлгүй тоглоом биш гэдгийг ойлгох нь чухал.

Учир нь иймэрхүү жүжиглэлтүүдийг бодит үйлдлүүдийн шалтаг болгон ашигладаг юм. Тухайлбал, «яллагдагч» улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах, тэдний эсрэг олон мянган золиостой харгис түрэмгийллийг үйлдэхэд ашигладаг юм. Яг ийм зүйл Иракт болон Ливид тохиосон. Харин Украиныг барууныхан Оросын эсрэг дайндаа зэмсэг төдий л ашиглалаа. Түүгээр үл барам НАТО-гийн зааварлагчид болон пуужинг бөөнөөр нь хөөргөх системийн чиглүүлэгчид нь Украины Зэвсэгт хүчин болон нацист батальонуудын үйл ажиллагааг «газар дээр» нь шууд удирдаж байх шиг байна. Иймэрхүү үйл явдлууд нь ямар үр дүнд хүргэхийг ойлгох хариуцлагатай улстөрчид европчуудын дунд байгаа гэдэгт найдаж байна. Үүнтэй холбогдуулан дурдахад, Германы Агаарын цэргийн хүчний командлагч Герхарт хэмээгч «Цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлтгэх хэрэгтэй байна» гээд «Путин чи бидэнтэй өрсөлдөх тухай бодох ч хэрэггүй» гэхэд яагаад ч юм НАТО болон ЕХ-ны хэнбугай нь ч түүний амыг татаагүй нь сонин байна. Европ нам гүм байгаа нь Герман улс түүний түүхэнд ямар үүрэг гүйцэтгэснийг аль хэдийн амар тайван мартсан бололтой.

Өнөөдрийн үйл явдлыг түүхийн байр сууриас харвал Украины хямрал бүхэлдээ нэгэн цагт З.Бжезинскийн дэвшүүлж байсан хувилбараар явагдсан «том тоглолт» мэт харагдаж байна. Сайн хөршийн харилцааны тухай, ЗСБНХУ задран унасны дараа Украин болон бусад шинээр тусгаар тогтносон улс орнуудад үлдсэн оросуудын эрх, ашиг сонирхлыг харгалзан үзэхэд бэлэн байгаа тухай барууныхны яриа нь ердөө л хоосон жүжиглэлт байсан нь тодорхой болж байна. Аль 2000-аад оны эхээр Вашингтон болон Европын холбоо нь Киевийг цаашдаа Баруунтай хамт явах уу, эсвэл Оростой хамт уу гэдгээ нэн даруу шийдэхийг ил тод шаардах болсон.

2014 онд барууныхан Оросын эсрэг үзэлтэй дэглэмийг төрийн эргэлтээр засгийн эрхэнд авчирсан ба уг дэглэмээ өөрсдөө аливаа болзолгүйгээр удирдаж байна. В.Зеленскийг олон улсын түвшинд товойлгон, анхаарал татах уулзалт бүрийн тэргүүн эгнээнд гаргаж байгаа нь тэдний жүжгийн бас нэгэн хэсэг. Тэр олны өмнө гарч, уянгын халил ихтэй үг хэлдэг ч гэнэт маш ухаалаг юм яриад эхэлдэг.

Тэгэгнүүт түүний араас татаж, амыг нь тагладаг. Иймэрхүү явдал Истанбул дахь Орос-Украины хэлэлцээний дараа болсон. 3-р сарын сүүлээр зохион байгуулсан яриа хэлцлийн үеэр гэгээ орох шиг болоход «Буча» хэмээх илт найруулсан жүжгийг ашиглан Киевийг дарамталж, хэлсэн үгнээсээ ухрахаас өөр аргагүйд хүргэсэн. Вашингтон, Лондон болон Брюссельд Украин цэрэг дайны бүрэн дүүрэн давуу талтай болох хүртэл Оростой яриа хэлэлцээ эхлүүлэхгүй байхыг Киевээс шаардаж эхлэв. Энд ялангуяа Их Британийн Ерөнхий сайд асан Б.Жонсон болон түүнтэй төстэй ба одоохондоо үүргээ гүйцэтгэж байгаа ч өөрсдийгөө чадваргүй гэдгээ нэгэнт харуулсан барууны олон улс төрчид их хүчин чармайлт гаргасан.

ЕХ-ны Гадаад хэргийн албаны дарга Ж.Боррелийн мөргөлдөөн «байлдааны талбарт Украины ялалтаар» өндөрлөх ёстой гэсэн мэдэгдэл нь ЕХ-ны «тайзны тоглолт»-од мөн «дипломат арга барил» хэмээх хэрэгсэл утгаа алдаж байгааг харуулж байна.

Өргөн утгаар нь авч үзвэл, Вашингтоны Оросын эсрэг чиглэсэн фронтын шугам дээр «барьж байгуулсан» Европ нь бодлогогүй авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүддээ илүү өртөж, АНУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүнийг худалдан авахын тулд Киевт зэвсэг нийлүүлж (түүнийг хэн хянаж, хэнд шилжүүлж байгаа талаар тайлан мэдээг шаардалгүйгээр), өөрсдийн нөөцөө хоосолж, мөн Оросын хийн оронд Америкийн үнэтэй шингэрүүлсэн байгалийн хийг худалдан авахын тулд зах зээлээ чөлөөлж байгааг ажиглахад сонирхолтой байна. Иймэрхүү хандлагууд нь ЕХ-г ерөнхийдөө НАТО-той нэгтгэх хандлагатай зэрэгцэн одоохондоо чимээгүй болоогүй ЕХ-ны «стратегийн автономит байдал»-ын тухай яриа хэлцлүүдийг ээлжит жүжиг мэт харагдуулж байна. Барууны хамтын нийгэмлэгийн гадаад бодлого бол «нэг хүний театр» гэдгийг бүгд аль хэдийн ойлгосон. Ийнхүү бодлого нь цаашдаа цэргийн ажиллагааны шинэ театруудыг байнга хайхад хүргэж байна.

ОХУ-ын эсрэг явуулж буй геополитикийн тоглолтын нэг хэсэг нь Украин болон Молдавт (тус улсыг мөн атаархмааргүй хувь тавилан хүлээж байгаа бололтой) ЕХ-нд элсэх нэр дэвшигч улсын мөнхийн статусыг олгох явдал юм. Одоохондоо бол тэд Францын тэргүүн Э.Макроны санаачилсан «Европын улс төрийн нийгэмлэг»-ийг сурталчилж байгаа бөгөөд тэнд санхүү, эдийн засгийн онцгой үр ашиг байхгүй, харин эсрэгээрээ Оросын эсрэг чиглэсэн ЕХ-ны үйлдлүүдтэй бүрэн санал нийлж, эв нэгдэлтэй байхыг шаардаж байна. Энд «эсвэл-эсвэл» зарчим бус, харин «бидэнтэй хамт биш бол бидний эсрэг» гэсэн зарчим үйлчилж байна.

Энэ нь ямар төрлийн «нийгэмлэг» болохыг Э.Макрон өөрөө тайлбарлав: ЕХ нь «Исландаас Украин хүртэл» Европын бүх улс орнуудыг (тэгэхдээ Оросыг биш) нэгтгэхийг урих болно. Бидэнд энэхүү холбоонд элсэх шаардлага байхгүй ч энэхүү мэдэгдэл нь зориудаар талуудыг сөргөлдүүлэн, хагалан бутаргах шинэ санаачилгын мөн чанарыг шууд илчлэх шинж чанартай байна. Украин, Молдав зэрэг ЕХ-ны өдгөө «эргүүлээд» буй улс орнууд нь Барууны тоглоомын «туслах дүрийн жүжигчид» болох л хувь тавилантай. АНУ нь эдгээр тоглолтуудын гол продюсерын хувьд аяыг болон үйл явдал өрнөх гол чиглэлийг захиалж, Европ нь түүний захиалгын дагуу Оросын эсрэг чиглэсэн «жүжгийн зохиол»-ыг бичиж байна. «Квартал 95»-д байхдаа олж авсан ур чадвартай, авъяастай жүжигчид бэлэн байгаа ба тэд аль хэдийн мартагдсан Грета Тунбергээс дутахааргүйгээр уянгын халил ихтэй текстийг уран уншиж, шаардлагатай бол хөгжмийн зэмсэг ч тоглуулж чадна. Жүжигчид нь үнэхээр сайн.

Тухайлбал, В.Зеленский «Ард түмний зарц» кинонд авлигатай болон оросуудыг ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэгч, ер нь «сайн сайхан бүхний төлөө» тууштай байдаг ардчилагчийн дүрийг ямар үнэмшилтэй амилуулсныг санаж байгаа биз дээ? Санаад, харьцуулаад үзээрэй: ерөнхийлөгч болонгуутаа тэрбээр Станиславскийн системийн дагуу нэн даруй төрөл арилжиж, тэр дороо Орос хэл, боловсрол, хэвлэл мэдээлэл, соёлыг хориглосон. «Хэрэв та өөрийгөө орос хэмээн бодож байгаа бол үр хүүхэд, ач зээ нараа бодож Орост очиж амьдар» гэсэн. Сайн зөвлөгөө. Мөн тэрээр Донбассын оршин суугчдыг хүн биш «хувь этгээд» хэмээн нэрлэсэн. Харин нацистын «Азов» батальоны тухайд тэрээр «Тэд байгаагаараа л байгаа. Бидний дунд тийм хүмүүс маш их бий» гэсэн. CNN хүртэл түүний энэхүү үгийг ярилцлагад нь үлдээхээсээ санаа нь зовсон.

Эдгээр бүх үйл явдлууд өрнөсөөр, төгсгөл нь ямар байх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Үнэн хэрэгтээ бол хүмүүсийн цус, зовлон дээр тоглох нь хөгжилтэй зүйл биш. Харин ч эсрэгээрээ НҮБ-ын дүрмийн бүх зарчим болон олон улсын эрх зүйн хэм хэмжээг бүхэлд нь өөрчилж, өөрсдийн дүрэм журамд тулгуурласан шинэ бодит байдлыг бий болгох увайгүй бодлогын илрэл юм. Ингэснээр тэд дэлхийн үйл хэргийг толгой мэдэн шийдвэрлэдэг байсан өөрсдийн дэг журмыг мөнхжүүлэхийг хичээж байна.

Өөрсдийгөө хүйтэн дайнд ялсан гэж үзсэн барууны орнуудын ЕАБХАБ дахь элдэв тоглоом шоглоомууд нь орчин үеийн олон улсын харилцаанд хамгийн муу үр дагавартай байсан. НАТО-г зүүн тийш тэлэхгүй гэж ЗХУ болон ОХУ-ын удирдлагад амласан амлалтаа АНУ болон түүний холбоотнууд тэр дор нь зөрчив. Тэгсэн хэдий ч тэд Евро-Атлантын бүсэд аюулгүй байдал, хамтын ажиллагааны нэгдсэн орон зайг байгуулах сонирхолтой байгаагаа тунхаглан, эхлээд 1999 онд, дараа нь 2010 онд тэдний аль ч тал нь өөрийн аюулгүй байдлаа бусдыгаа хохироон бэхжүүлэхгүй, ямар ч байгууллага Европт давамгайлах эрх үүрэгтэй байхгүй байхаар тэгш, хуваагдашгүй аюулгүй байдлыг хангах улс төрийн үүрэг хүлээж, дээд түвшинд гарын үсэг зуржээ. Тун удалгүй НАТО-гийнхан амласан үгэндээ хүрэхгүй, Умард Атлантын эвслийн ноёрхлыг тогтоох чиглэлтэй байгаа нь тодорхой болов. Тэгсэн хэдий ч бид дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлж, тэдний санал болгосон ижил тэгш, хуваагдашгүй аюулгүй байдлын зарчмыг хууль ёсны хүчинтэй гэрээнд тусгая гэж санал болгов. Нэг бус удаа санал болгож байсан ба хамгийн сүүлд 2021 оны арванхоёдугаар сард ийнхүү тэдэнд хандаж байв. Гэвч эрс татгалзсан хариуг л байнга авч байсан. НАТО-гийн хүрээнээс гадна хууль эрх зүйн аливаа баталгаа байхгүй гэж тэд шулуухан хариулдаг байв. Өөрөөр хэлбэл, ЕАБХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар баталсан улс төрийн баримт бичгүүдийг барууныхан дэмжсэн нь хямдхан найруулга болж хувирсан. Харин өдгөө АНУ-ын удирдлаган доорх НАТО улам бүр даварч байна. Тэд Евро-Атлантын бүс нутгаар хязгаарлагдахгүй, Ази-Номхон далайн бүс нутгийг бүхэлд нь хянан захирах хүсэлтэйгээ илэрхийлж, бусдыг шаардан тулгаж байна. НАТО-гийнхан гол төлөв хэнд заналхийлээд байгаагаа нуухгүй байгаа бөгөөд Хятадын удирдлага ийм неоколоничлолын амбицын тухай зарчмын хувьд юу бодож, яаж үнэлж байгаагаа аль хэдийн илэрхийлсэн. Бээжин тэдний тунхагласан хуваагдашгүй аюулгүй байдлын зарчмын тухай сануулаад, түүнийг нь дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэхийг санал болгосон. Ингэснээр дэлхий дээр хэн ч өөрийгөө онцгой гэж үзэхгүй, бусдад тулгахгүй байх болно. Ийнхүү хандлага нь Оросын байр суурьтай бүрэн дүүрэн нийцэж байгаа юм.

Бид энэхүү байр сууриа холбоотнууд, стратегийн түншүүд болон бусад олон үзэл бодол нэгтнүүдтэйгээ хамтран тууштай хамгаалах болно. Барууны нийт ертөнц нь «Мөрөөдлийн хорвоо»-гоосоо хальж, газар дэлхий дээрээ эргэн газардах цаг нь болжээ. Жүжгийг хэчнээн удаан үргэлжлүүлэн тавьсан ч одоо түүнд итгэх хүн олдохгүй. Бусдыг хууран мэхлэхээ больж, олон улсын хууль дүрмийн дагуу үнэн шударгаар тоглох цаг нь болсон. Дэлхийн улс орнууд бүгд тэгш бүрэн эрхтэй гэсэн зарчим дээр үндэслэсэн дэг журам болон НҮБ-ын дүрмийг хүндэтгэх үндсэн дээр олон туйлт ертөнцийг бий болгох түүхэн бодит үйл явц өрнөхөөс өөр арга байхгүй гэдгийг улс орон бүр хэдий эрт ухаарна уу, тэр тусмаа сайн байх болно.

Хэрэвзээ Барууны эвслийн гишүүд энэ зарчмын дагуу амьдарч чадахгүй байгаа бол, адил тэгш аюулгүй байдал, хамтын ажиллагааны жинхэнэ утгаараа бүх нийтийг хамарсан архитектурыг бий болгоход бэлэн биш байгаа бол бусдыг зүгээр л тайван орхиход хангалттай. Өөрийн ухаанаар амьдрах хүсэлтэй бүхнийг заналхийлж, сүрдүүлэн шантаажилж, өөрийн талдаа хүчээр татан оруулаахаа болих хэрэгтэй. Тусгаар тогтносон, өөрийгөө хүндэтгэдэг улс орнуудад сонгох эрх чөлөө бий гэдгийг бодитоор хүлээн зөвшөөр. Энэ чинь л жинхэнэ ардчилал шүү дээ. Харин хазгай барьсан улс төрийн тайзан дээр тавьсан элдэв жүжигүүд нь бол ардчилал огтхон ч биш.

ОХУ-ЫН ЭСЯ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.124) 2022 оны 07 сарын 25

Тэнэг хүн хуураад байнуу Оросын пуужинд үхсэн хүмүүс жүжигчид болоод дуусч байгаа хэрэг үү\n

0  |  0
Хөршүүд(202.9.46.138) 2022 оны 07 сарын 25

Монгол улс монголын ард түмэн ихэнх нь ингэж л тунгааж байгаа. Нотолгоо баримтуудыг сайн тавьжээ. Сайн уншвал анхаарч харахаар зөндөө баримтууд байна.

1  |  0
эмээ(202.21.108.246) 2022 оны 07 сарын 24

Улстөрч

0  |  0
эмээ(202.21.108.246) 2022 оны 07 сарын 24

Улстөхч гэдэг үгийг алдчихаж уучлаарай

0  |  0
эмээ(202.21.108.246) 2022 оны 07 сарын 25

Би Лавровийг дэлхийн хамгийн мундаг улстөхч гэж хшндэтгэлэг, Түүнийгаливаад буруу дүгнэлт гаргах хүн гэж боддоггүй , Эх оронч хүн,

1  |  0
hangai(66.181.167.231) 2022 оны 07 сарын 24

orosiin hvchind tusgaar mongold amidraj bgaa gedgee oilgo malnuud

0  |  0
zochin(66.181.167.231) 2022 оны 07 сарын 24

baruunii tejeewer gar hul mongold mash olon bolson orosiig hezeech diilehgvi

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 07 сарын 24

Өөрөсдөө жинхэнэ шантаажлагчид оросууд ийм зүйл бичээд амь тавьж байгаа юмбайна ...россия иди нахуй

0  |  0
Уншигч(66.181.160.24) 2022 оны 07 сарын 24

Монгол улсад ч биологийн зэвсгийн үйлдвэр байгуулсан гээд л маниусыгаа гүтгээд дээрэлхээд байсан биз дээ, орост итгэхийн аргагүй, худал шаагаад л дараа нь хүчээр устгана шүү дээ. Таарсан хогнууд.

0  |  0
Zochin (122.201.21.47) 2022 оны 07 сарын 24

Bugdeeree l nuuree nusan muujgainuuddl sht tsaanaa aimar amidraltai

0  |  0
эгэл(192.82.74.49) 2022 оны 07 сарын 25

орос Украйн улс руу дайн хийгээгүй юм уу, яадаг гахай вэ оростоо очиж гуагал азизов оо

1  |  1
Эв найрсаг(122.201.31.109) 2022 оны 07 сарын 25

Монгол бол ОХУ Хятад АНУ ЕХ ижил хамтын ажиллагааг хөгжүүлж байга бидний дотно хөрш гурав дахи хөршөө хүндлэн харьцана.Асуудалд ОХУ Хятадын эрх ашигийг хүндэтгэн үзнэ Украйн шиг хадуураад тэнэхгүй

1  |  1
JSJ(66.181.160.70) 2022 оны 07 сарын 25

Тусгаар тогносон улсын хилд халдаж нийсслэл болон бусад хотуудыг дайрч бөмбөгдөнө гэдэг юугаар ч зөвтгөж болохгүй зүйл. Ямарч нөхцөлд Путин болон Путиныг дагалдагч оросууд буруутай.

1  |  1
Зочин(150.129.143.195) 2022 оны 07 сарын 24

Ойлгомжтой.

0  |  0
ЯГ ТИЙМ(66.181.190.116) 2022 оны 07 сарын 24

тэнэг хүнд ч ойлгомжтой байгаа

0  |  0
иди нахуй лавров(66.181.161.104) 2022 оны 07 сарын 25

өөрийгөө л хичээ Mорин толгойт минь... чамд үзүүлэх био лабортори битгий хэл био жорлон ч Mонголд байхгүй шүү..

1  |  1
Top