Санхүүгийн асуудлаас үүдэн хоёр хүүгээ хөнөөсөн 41 настай эмэгтэйд Сөүл хотын шүүхээс 20 жилийн ял оноолоо.
Тус хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болж өнгөрсөн бөгөөд өрийн дарамтад орсон бүсгүй 7 болон 8 настай хоёр хүүгээ боомилон хөнөөжээ. Үүний дараа өөрийн амийг хөнөөхийг завдсан ч бүтэлгүйтсэн нь шүүхийн баримт бичигт бичигдэн үлджээ.
Эмэгтэйн нөхөр мөрийтэй тоглоомд донтсон нэгэн байжээ. Өрийн дарамтад орсон тэд хоёр тийш болсон ч өр нэхэгчид тэднийг тайван орхиогүй аж.
Хоёр хүүгийн хамтаар амьдарч байсан эмэгтэй гэрээсээ хөөгдсөний дараа сэтгэлийн гүн хямралд орсон байна. Цагдаа нар түүний бүх зүйлийг хураан авахаас айсан бүсгүй хөвгүүдээ өрөвдсөн хэмээн мэдүүдсэн бөгөөд эцэст нь тэднийг хөнөөхөөр шийдсэн тухайгаа мэдүүлжээ. Энэ тухайгаа хамгийн түрүүнд нөхөртөө мэдэгдсэн тэрээр нөхрийн хамтаар цагдаагийн хэлтэст ирж хэргээ хүлээсэн байна.
Сүүлийн жилүүдэд мөрийтэй тоглоом, койн зэрэгт мөнгөө алдсан иргэд амиа хорлох нь ихэссэн. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хэдиыгээр эх хүний агуу хайр байсан ч эмэгтэы хүний богино ухаанаар асуудлыг шийдсэн байна, хөөрхий дөө.
Solongost l iimerxuu xereg ix gardag.