Дефолт зарлах магадлалтай улсаар Лаос болон Монголыг нэрлэжээ

2022 оны 07 сарын 26

Эдийн засгийн судалгаа хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Economist Intelligence Unit” ирэх дөрвөн жилд зээлийн төлбөрөө төлж чадахгүй байх магадлал хамгийн өндөр улсаар Лаос болон Монгол Улсыг нэрлээд Мьянмар ч бас болзошгүй эрсдэлтэй гэдгийг онцолжээ.

Холбооны нөөцийн сан зээлийн хүүгээ огцом өсгөсөн нь дэлхийн хэмжээнд зээлийн зардлыг өсгөсөн. Ингэснээр дэлхийн өнцөг булан дахь  хөгжиж буй эмзэг эдийн засагтай  орнуудад аюулын дохио цуурайтаж эхлээд байна. “Bloomberg Intelligence”-ээс Эль Сальвадор, Гана, Египет, Тунис, Пакистанд байдал тодорхойгүй байгааг онцолжээ.

EIU-гийн шинжээчид  "Бидний хийсэн дүн шинжилгээний дүнд Лаос болон Монгол Улс 2022-2026 онд Шри Ланкийн дараа дефолтод орох  магадлал хамгийн өндөр байна. Мьянмарт харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгаа ч дотоодын мөргөлдөөн хурцадсан нь зээлийн хүү эргэн төлөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй” хэмээсэн байна.

Дэлхийн банк өнгөрсөн долоо хоногт гаргасан тайландаа Мьянмарын инфляцын өсөлт, ам.долларын хомсдол, дотоодын зөрчилдөөн нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг сэргээхэд хүндрэл учруулж байна гэдгийг тодотгосон байна.

Ц.САМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.121.184) 2022 оны 07 сарын 27

Хэрэв зээлээ төлж чадахгүй юм бол Хятадуудтай хамт хөл нийлүүлэн хамт амьдрахаас өөр сонголтгүй болно доо энэ Хятадуудын өрийн бодлогодоо жишээ болсон улсууд байгаа шдээ ингэж яадуу амьдруулж байхаа япон,Солонгос 2 аль нэг улсын колон улс болмоор юм

0  |  0
о(66.181.180.50) 2022 оны 07 сарын 26

жорлон бариад л зээлээс гарчих байхаа

0  |  0
Ард (49.0.178.81) 2022 оны 07 сарын 26

За да, муу юу гэвэл тийм, 4 жил гэжээ одоо 2 жил их байх шиг, Орос, Хядатай орой байвал хавчиж унагаахын урьтал байх уу. Монгол муу бол баярлах улсаа гэж...

0  |  0
нарангэрэл(66.181.160.29) 2022 оны 07 сарын 26

одоо л үнэн нь гарч илэрч байна даа төр засаг ард иргэдээс нуух гээд чадсангүй дээ засаг барьж байгаа МАН төрт сүгэлсэн луйварчид авилгачидаас ард иргэдийн татвараас хулгайлсан мөнгө хөрөнгийг хурдан хурааж авч зээлээ төлөхгүй бол ард иргэд босоход бэлэн болсон шүү

0  |  0
zochin(106.154.128.200) 2022 оны 07 сарын 26

dampuursan Mgl turd bga nuhdiin amin huvdaa idej uuj yavsan nii gai ed nariin gaig yagaad ard tumen zovoh gej Mgl uls udur shungui ajil lahgui bol ayul shu dandaa bayr naadma bolih

0  |  0
zochin(106.154.128.200) 2022 оны 07 сарын 26

dampuursan Mgl turd bga nuhdiin amin huvdaa idej uuj yavsan nii gai ed nariin gaig yagaad ard tumen zovoh gej Mgl uls udur shungui ajil lahgui bol ayul shu dandaa bayr naadma bolih

0  |  0
Zochin(103.229.121.154) 2022 оны 07 сарын 26

Hamaagui iim medee ih bichij hansh bitgii ih unagaagaarai

1  |  0
то(66.181.160.13) 2022 оны 07 сарын 26

бодит байдал дээр бол монгол аль хэдийн дампуурсан шүүдээ

0  |  0
Top