Путинтай уулзсан гурван охин “Артек”-д улсынхаа далбааг мандууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 25

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан Эрдэнэтийн гурван охин “Артек”-д улсынхаа далбааг мандуулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хар далайн эрэг дээрх олон улсын “Артек” зусланд зохиогдож буй “Большая перемена” буюу Их өөрчлөлт олон улсын уралдааны шөвөгт шалгарсан сурагчидтай цахимаар уулзлаа.

Россотрудничество агентлагаас зарласан “Здравствуй, Россия” олон улсын хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын 85 бүс нутаг болон Египет, Армен, Дани, Ливан, Ливи, Монгол, Канад, Киргиз, Казахстан, Узбекистан, Тажикистан, Польш, Португал, Турк, Сири, Чех, Беларус, Өмнөд Осет, Молдав, БНДУ, БНЛУ, Запорож, Херсоны 3288 сурагч уг уралдаанд оролцжээ.

Монгол орон даяар дээрх уралдааныг Улаанбаатар дахь Русский Дом зарласан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19 дүгээр сургуулийн сурагч Х.Номундарь, Б.Энхмэнд, Г.Энхээ нар тус уралдааны шөвөгт шалгарч, Монгол Улсаа төлөөлсөн юм.

Бүх Оросын “Их өөрчлөлт” тэмцээн нь тус улсын хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан боловсролын хамгийн том төсөл бөгөөд түүний зорилго нь идэвхтэй амьдрал, нийгмийн байр суурь, ердийн бус өвөрмөц сэтгэлгээ, бүтээлч оюутнуудыг шалгаруулах зорилготой.

Энэ оны хувьд, ЕБС-ийн янз бүрийн насны 3 сая орчим сурагч, 700 мянга гаруй коллежийн оюутнууд янз бүрийн сэдэвчилсэн чиглэлээр тус уралдаанд оролцлоо.

“Большая перемена” уралдааны 58 ялагчийг гадаадын иргэдээс тодруулсны нэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19 дүгээр сургуулийн сурагч Хэнзээгийн Номундарь болсон бол Б.Энхмэнд, Г.Энхээ нар шагналтнаар нэрлэгджээ.

Ялагч болсон Х.Номуундарийн хувьд энэ 2022 ондоо багтааж Санкт-Петербург хотоос эхлэн Владивосток хүртэл Орос орныг “Их өөрчлөлт” уралдааны галт тэргээр тойрон, ОХУ-ын бүх томоохон хотуудад саатан зогсох боловсролын гайхамшигтай аялалд гарна.

Мөн тэрбээр 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн өөрийн хүссэн Оросын шилдэг их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцахаар болжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(202.9.47.18) 2022 оны 07 сарын 27

Aztai bna.

1  |  0
Уншигч(66.181.160.76) 2023 оны 04 сарын 07

Алуурчинтай мэндчилсэн юм биз дээ, гайхуулах ч юм биш шүү.

2  |  3
dor muu garuudaa(66.181.183.197) 2022 оны 07 сарын 26

hvvhedvvd sain bainaa.iim tom arga hemjeend orj hel surch eh oronoo surtalchilj baihad uls tor yrij soliorood bgaa ardchilsan geh hujaa naraa ta nart mongoliin hvvhediin asuudal hamaagui shuu..gaihuulaad baih zvilgui genee. tegeed yug gaihuulahiin malaa..artek zuslan bol delhiin baihgui hamgiin tom zuslan tohjilt orchin hvvhediin divaajin za.

2  |  1
Иргэн(64.119.22.176) 2022 оны 07 сарын 27

Гайхуулаад байх юм ч биш байхаа.

2  |  3
зочин(202.9.40.55) 2022 оны 07 сарын 26

”путинтай уулзсан” .. уулзаад байхдаа яахав дээ. артект амарч байсан 30”д улсын 4 мянгаад сурагчидтай цахим мэндчилгээ л хийсэн юм.

3  |  1
зоч(192.82.74.49) 2022 оны 07 сарын 26

ирээдүйн 5р цуваагаа бэлдэж байна

2  |  3
Мэргэн (73.37.56.46) 2022 оны 07 сарын 25

Их завсарлага биш юм уу

0  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 07 сарын 26

оросын дагуул орнууд

5  |  5
Top