Энэ сарын 28-ныг Украины ҮНДЭСНИЙ ӨДӨР болгон тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 26

Орон нутгийн цагаар 24-ний өдөр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ээлжит видео илтгэлдээ, долдугаар сарын 28-ны өдрийг Украины үндэсний баярын өдөр болгон анх удаагаа тэмдэглэнэ гэдгээ мэдэгджээ.

Өмнө нь Украин жил бүрийн наймдугаар сарын 24-ний өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэдэг байсан, даруй 1991 оны наймдугаар сарын 24-нд Украин улс тусгаар тогтнолоо зарласан өдрийг тэмдэглэж иржээ.

Харин 2022 оны тавдугаар сард Владимир Зеленский долдугаар сарын 28-ны өдрийг Украины үндэсний өдөр болгон тэмдэглэх тушаалд гарын үсэг зурсан юм. Киевийг барьж байгуулсан он жилээр Украин улс байгуулагдсан эхлэл болгож, энэ баярыг долдугаар сарын 28-нд буюу "Россын баптисм" өдрийг баярын өдөр болгон тэмдэглэх нь Украины өнө удаан жилийн түүхийг онцлон тэмдэглэнэ гэж Зеленский мөн өдөр тайлбар хийжээ.

Ирэх долоо хоногт хамтын ажиллагааны түншийн орнуудад чухал айлчлал хийж, чухал яриа хэлэлцээ зохион явуулах бөгөөд дипломат үйл ажиллагаа болон эдийн засгийн талаарх Украины байр суурийг ахиулна гэдгээ Зеленский илтгэлийн үеэр онцолжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.160.110) 2022 оны 07 сарын 26

Чамд ямар хамаа байна аа оросизмын хохирогч оо

0  |  0
Хаха (202.126.89.244) 2022 оны 07 сарын 26

Новшийн утсан хүүхэлдэй үхэх цагаа хүлээ

1  |  0
Top