Хөх хотод очсон МОНГОЛ ИРГЭДЭЭС халдвар илэрсэн тул нислэгийг цуцлав

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 29

Хятадын иргэний нисэхийн холбогдох журмын дагуу 2022 оны долоодугаар сарын 19-ний өдрийн СА902 Улаанбаатар-Хөххот чиглэлийн нислэгээр ирсэн зарим иргэдээс Ковид-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул наймдугаар сарын 8-наас хойшхи 4 удаагийн нислэг буюу хоёр сарын хугацаан дахь нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна.

Сануулахад, Засгийн газрын 2022.05.25-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг зургаадугаар сарын 1-нээс нээсэн билээ. Ингэснээр Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрөлтэй болсон юм.

Өнгөрсөн хугацаанд МИАТ ТӨХК Гуанжоу чиглэлд долоо хоногт нэг удаа, Хөх хот руу "Аэро Монголиа" компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэж байсан ба ингэхдээ нэг долоо хоногт Монголын агаарын тээврийн компани, нөгөө долоо хоногт нь Хятадын агаарын тээврийн компани ээлжлэх байдлаар зохицуулж байсан юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.54) 2022 оны 07 сарын 30

Тийшээ ямар юмаа хийж явдаг юмдээ.

0  |  0
зочин(64.119.23.200) 2022 оны 07 сарын 30

заваан юмаа шинжилгээ өгөхгүй яасан юм вэ

1  |  1
Т1(66.181.180.51) 2022 оны 07 сарын 30

Амиа хичээсэн үхэр монголууд бусаддаа гай болоод

1  |  1
Top