Өчигдөр /2022.08.01/ БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас Конгрессын Батлан хамгаалах хороонд дэвшүүлсэн холбогдох бичиг баримтаас харахад, БНСУ, АНУ-ын армийнхан энэ сарын эцсээр цэргийн том хэмжээний хамтарсан сургуулилт хийнэ. Энэхүү сургуулилт нь гурван үе шаттай явагдах болно.
Уг цэргийн сургуулилтаар дамжуулан БНСУ, АНУ-ын гадаад харилцаа, нууц мэдээлэл, цэрэг арми, эдийн засаг зэрэг дайнд шаардагдах олон чухал хүчин зүйлүүдийг нэгтгэх бөгөөд БНСУ, АНУ-ын хямралын эсрэг менежментийн арга барилыг улам боловсронгуй болгохоор зорьж байна гэж БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
Энэ удаагийн сургуулилтын үеэр БНСУ, АНУ-ын армийнхан хээрийн хамтарсан сургалт, орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй байлдааны бэлтгэл, нисдэг тэрэг сөнөөх, тэнгисийн эргүүлийн байлдааны сургуулилт зэрэг 11 төрлийн сургалт дадлага явуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )