ГХЯ: Тайваньд Монголын 460 гаруй иргэн оршин сууж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Азийн орнуудаар айлчлал хийж байгаа билээ.

Түүнийг Тайваньд айлчлахыг Хятадын эрх баригчид эсэргүүцэн удаа дараа анхааруулга өгсөн юм. Долоодугаар сарын 31-нд Тайванийн нэрийг дурьдахгүйгээр Азийн дөрвөн орноор айлчлалаа эхэлсэн Нэнси Пелоси өчигдөр орой /2022.08.02/ Тайванийн нийслэл Тайпэй хотод газардлаа.

Түүнийг Тайваньд очно гэсэн мэдээ АНУ, Хятадын харилцааг хурцатгаад байна. БНХАУ-ын зүгээс Нэнси Пелосиг Тайваньд айлчилбал ноцтой үр дагавар амсахыг Вашингтонд анхааруулсан юм.

Тэгвэл АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Тайваньд газардахаа нууцалж байгаад тус аралд газардаж, БНХАУ-ын Засгийн газар үүнийг эсэргүүцэн, Тайванийн хоолойд томоохон цэргийн сургуулилалт хийхээ мэдэгдлээ.

Тайванийн цагаачлалын албаны статистик мэдээллээр бол наймдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсын 460 гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа ажээ.  

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээлэлд Тайваньд оршин сууж буй эдгээр иргэдийн 80 гаруй хувь нь оюутнууд гэжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(37.110.48.238) 2022 оны 08 сарын 03

Хэдэн жилийн өмнө 800 гаруй оюутантхй гэдэг байсан. Үнэн өолов уу?

0  |  0
Top