Олон зуун сая иргэдийн амьдралд хүчтэй нөлөө учруулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 04

Өчигдөр /2022.08.03/ НҮБ-ын нарийн бичгийн даргын дэргэдэх Дэлхийн хүнс, эрчим хүч, санхүүгийн хямралын эсрэг ажиллах баг (GCRG) гурав дахь тайлангаа нийтэлж, Украины мөргөлдөөн шат ахихыг дагалдан эрчим хүчний үнэ эрс өссөнөөр олон зуун сая иргэдийн амьдралд хүчтэй нөлөө учруулсныг сэрэмжлүүлжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш онцлохдоо, “энэ оны эхний улиралд эрчим хүчний томоохон компаниудын нийт ашиг орлого 100 тэрбум ам долларт ойртсон. Иймээс улс орнуудын засгийн газрууд энэхүү хэт их ашиг орлогоос татвар хурааж, энэ хөрөнгө мөнгөөрөө эмзэг бүлгийг дэмжин, хүндрэлтэй цаг хугацааг нь туулан өнгөрүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Сүүлийн үеийн тайланд эрчим хүчний асуудалд гол анхаарлаа хандуулж, улс орнуудын засгийн газрууд эрчим хүчний шийдлүүдийг санхүүжүүлэх хамгийн үр ашигтай арга хэмжээ авахыг санал болгожээ.

Тодруулбал, олон нийтээс санхүүжүүлсэн бэлэн мөнгө, татварын хөнгөлөлт зэрэг бодлогоор улс орнуудын эмзэг бүлгийг хамгаалан, мөн нефть, байгалийн хийн томоохон компаниудын олсон хэт их ашгаас татвар хураахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top