Эквадор улсад сармагчны цэцэг өвчний улмаас хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ.
Тус улсад сармагчны цэцэг өвчний нас баралтын анхны тохиолдол даваа гарагт буюу наймдугаар сарын 8-нд бүртгэгдсэн талаар Эквадорын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна.
Эквадорт сармагчны цэцэг өвчний нийт 10 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус сармагчны цэцэг өвчний халдварын тархалтыг эрүүл мэндийн салбар дахь онц байдал хэмээн зарласан билээ.
Сэтгэгдэл ( 0 )