Зодооны үеэр танилынхаа хурууг хазаж гэмтээсэн этгээдэд Сөүл хотын шүүхээс нэг жилийн хорих ял оноожээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Сөүл хотын нэгэн ресторанд танхайрсан 58 настай эрэгтэй танилынхаа зүүн гарын долоовор хурууны хэсгээс хазаж гэмтээсэн бөгөөд хохирогчийн хурууны хэсэг тасарч унажээ. Хохирогч эмнэлэгт очин нөхөн сэргээх хагалагаа хийлгэсэн тухай мэдүүлэгтээ дурджээ.
Шүүгчдэгч хурлын үеэр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлж, өөрийгөө хамгаалсан хэмээн мэдэгджээ. Гэсэн ч шүүгчид түүнийг буруутай хэмээн үзэж хохирогчид хүнд гэмтэл учруулсан тул нэг жилийн хорих ял оноосон байна.
Сэтгэгдэл ( 0 )