Английн ханхүү Харригийн дотуур хувцсыг дуудлага худалдаагаар зарахаар болжээ.
Арван жилийн өмнө "Sin city" зочид буудалд ханхүү Харри өөрийн дотуур хувцсаа өгсөн хэмээн мэдээлсэн нэгэн эмэгтэй уг дуудлага худалдааг зарлажээ. Өмнө нь тайчигч байсан Кэрри Рейхерт өнгөрсөн сард "The Mirror" сэтгүүлд энэ тухайгаа мэдээлжээ.
43 настай тэрээр долоодугаар сарын 26-нд өгсөн ярилцлагадаа "Түүнийг Вегаст хийсэн үдэшлэгийн үеэр хөгжилтэй байсан гэж бодож байна. Харин одоо тэр үнэхээр уйтгартай байх болсон. Энэ үнэхээр ичгэвтэр зүйл. Энэ дотуур хувцас түүнийг ядаж л хөгжилтэй ханхүү байх ямар байсныг нь сануулна гэж найдаж байна" гэжээ.
Дуудлага худалдаа орон нутгийн цагаар пүрэв гарагийн 22:30 цагт эхэлнэ. 10.000 ам.доллараас эхлэх уг дуудлага худалдаанаас олсон орлогын тодорхой хэсгийг Харри болон Маркл нарын "Арчевелл" буяны санд зориулах ажээ.
Сэтгэгдэл ( 0 )