Нэнси Пелосигийн Тайваньд хүрсэн явдалтай холбогдуулан наймдугаар сарын 9-нд Хятадын ГХЯ-ны дэд сайд Ма Жаошюй CGTN-ний сурвалжлагч Лю Шиньд ярилцлага өгсөн байна.
Ма Жаошюй хэлэхдээ: Тайваний хоолойн бүсийн энх тайван тогтвортой байдалд заналхийлж буй нь АНУ. Хятад улсын авсан арга хэмжээ бол нээлттэй, зохистой, улсын дотоодын хууль, олон улсын хууль болон олон улсын жишигт нийцэх тул зэмлэн буруушаах зүйл байхгүй.
Америкийн тал нэг талаар Хятад улсын амин чухал ашиг сонирхлыг ноцтой хохироож буй атлаа нөгөө талаар өөрт нь хэрэгцээ шаардлагатай тал дээр Хятадын талтай хамтран ажиллахыг зэхэж байна, ийм ёс гэж дэлхийд байна уу?
Олон улсын хамтын нийгэмлэг хэрэв АНУ-ын буруу үйлдлийг дур зоргоор нь байлгавал “НҮБ-ын дүрэм” хоосон цаас төдий болж, хүчтэй нь хүчгүйдээ дээрэлхэх ёс газар сайгүй дэлгэрч, хохирол амсах нь өргөн олон хөгжиж буй орнууд болно. Хятадын ард түмэн гаж муу зүйлд итгэдэггүй, амин чухал ашиг сонирхлоо гуйвшгүй хамгаалах болно гэв.
Эх сурвалж: mongol. cri.cn
Сэтгэгдэл ( 1 )
зөв шүү