Ким Кардашъяан ганц бие болж, Канье Уэст шинэ романс эхлүүлэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

 

Реалити шоуны од Ким Кардашъяан болон реппэр Канье Уэст нар өнгөрөгч оны есдүгээр сард хоёр тийш болсон. Үүний дараа Ким Кардашъяан комедиан Пет Девидсонтой болзож эхэлсэн бол Канье Уэст экс эхнэртэйгээ төстэй эмэгтэйчүүдтэй болзох болсон.

Гэсэн ч экс эхнэрээ эргүүлэн авах тэмцлээ зогсоогоогүй Канье Уэст Пет Девидсонд дарамт үзүүлж, сэтгэл зүйн эмчилгээнд ороход хүргэсэн нь шуугиан тариад байгаа билээ. 

Олон нийт Ким болон Пет Певидсон нарын салалтын дараа Канье Уэстийн хийх үйлдэлд ихээхэн анхаарал хандуулж байлаа. Эхнэрээ эргүүлэн авах тэмцлээ эрчимжүүлэх байх гэх таамаглалд өртөөд байсан Канье Уэст өнгөрөгч амралтын өдрүүдэд шинэхэн болзоот бүсгүйтэйгээ Малибу дахь шинээр баригдаж буй тансаг харшдаа зочилсон нь ийнхүү папарацичдын дуранд өртжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жижиг(64.119.18.16) 2022 оны 08 сарын 18

Гоё том бөгстэй хүүхнээс залхасан бололтой. Жижигэвтэр бөгстэй хүүхэнтэй нийлжээ

1  |  0
Ххаха(202.21.108.24) 2022 оны 08 сарын 16

Ай лайфаа гэж.

2  |  0
Ss(98.204.176.20) 2022 оны 08 сарын 16

Saihan amitan bn

1  |  1
Top