Хятадын Кино урлагийн үндэсний газар, Хятадын Төв Радио Телевиз болон Бээжин хотын захиргаанаас хамтран зохион байгуулж буй Бээжингийн олон улсын XII кино наадам наймдугаар сарын 13-нд нээлтээ хийлээ.
ХКН-ын Төв хорооны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал, Бээжингийн Олон улсын XII кино наадмын Зохион байгуулах хорооны дарга Шэнь Хайшюн кино наадмыг нээж үг хэлсэн юм.
Энэ удаагийн кино наадмын гол шагнал болох “Тяньтань шагнал” буюу “Тэнгэрийн мандал шагнал"-д нийт 1450 гаруй кино урлан бүтээл өрсөлдсөн нь өнгөрсөн оныхоос 63%-р нэмэгджээ. Үүнд 88 улс орон, бүс нутгаас 1193 бүтээл дэвшүүлсэн байна. Энэ удаагийн кино наадам наймдугаар сарын 20-н хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )