Хорих ялаар шийтгэгдэж магадгүй Шакира Испанийг орхихыг хүсжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

 

45 настай супер од Шакира хөл бөмбөгчин Жерард Пикегээс салж, хүүхдүүдээ асран халамжлах эрхийн төлөө тэмцэж байгаа билээ. Үүнээс гадна татвараас зайлсхийсэн хэргээр найман жилийн хорих ял сонсож магадгүй байдалд хүрээд байгаа тэрээр энэ бүхнийг орхин Маймамид амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Түүнийг 14.5 сая.ам долларын татвараас зайлсхийсэн хэмээн үзэж байгаа бөгөөд дуучин бүсгүй энэхүү мөнгийг төлсөн ч хорих ялаасаа ердөө хоёр жилийн хасуулах боломжтой бүрдэж байгаа хэрэг аж. 

 

 

Шакираг нийт зургаан зүйл ангиар буруутгаж буй. Мөн 24 сая еврогийн торгууль ногдуулах төлөвтэй байгаа бөгөөд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэх үндэслэлээр хорих ялаас чөлөөлөгдөх үндэслэл ч мөн бий.  

Пикегийн хувьд гэр бүлээс гадуурх харилцаанд орсон нь ил болсон. Хүүхдүүдээ асран хамгаалах эрхийн төлөөх маргаан шүүхийн шатанд явж байгаа бол Шакирад холбогдох татварын хэргийн шүүх хурлын тов хараахан гараагүй байна. 

 

 

Дээрх хэргүүд шийдвэрлэгдсний дараа Шакира Маймамид амьдрах бодолтой байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ. Майамид түүний гэр бүлийнхэн амьдарч буй. Испани дахь хар дарсан зүүд мэт амьдралдаа тун удахгүй цэг тавин гэр бүлийнхэн дээрээ очих гэж буй тэрээр шүүхэд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.85) 2022 оны 08 сарын 17

Нөхрөөсөө салаад монголд хүрээд ирээ. Надтай суучих. Би энд татвар төлүүлэхгүй.

1  |  0
Зочин(202.55.188.85) 2022 оны 08 сарын 17

Нөхрөөсөө салаад монголд хүрээд ирээ. Надтай суучих. Би энд татвар төлүүлэхгүй.

1  |  0
Top