Реалити шоуны од Ким Кардашъяан хувийн фитнесийн зааландаа усны хувцас болон өндөр өсгийттэй иржээ. Өөрийн үүсгэн байгуулсан "Skims" брэндийн усны хувцас болон "Yeezy" брэндийн урт түрийтэй өндөр өсгийт өмссөн тэрээр инстаграмдаа оруулсан зураг дээрээ "Хүнд ачаагаа би өөрөө өргөдөг" хэмээх тайлбар бичжээ.
Түүний энэхүү үйлдлийг олон нийт хэд хэдэн хувилбараар тайлбарлажээ. Саяхан Пет Девидсоноос салсан тэрээр өөрийгөө гайхуулахыг хүсэж байна хэмээх тайлбар давамгайлж байгаа бол түүнийг брэндээ сурталчлах өвөрмөц арга хайж байгаа нь энэ хэмээх хүмүүс ч байна.
Харин хэсэг хүмүүс түүний энэхүү үйлдэл нь дотоод сэтгэлээ уудалж буй нэг хэлбэр хэмээн үзжээ. Завгүй цагийн хуваарь, хувийн амьдрал зэргээсээ болж туйлдаж буй тэрээр өөрийгөө цөөн үгээр тайлбарлаж буй нь энэ бөгөөд найз залуугаасаа салсан нь ч мөн амьдралын хэв маягаас нь үүдэлтэй хэмээн тайлбарлаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 5 )
Хаха сда худлаа шаагаад байгаарай авгай хамаагүй юм бол ацаа хийж орж үзсэн юм бэ дуртай сда
Slayyyyy
Ан авлан гдг чинь энэ байхгүй юу.кк
Мөнхийн үстэй хуушуур нь загтнаастай байдаг авгай манд ямар хамаа бнах
Эргүү авгай ямар хамаатай юм бэ