Наймдугаар сарын 15-нд болсон Хятад улсын эдийн засаг эрхлэлтийн тухай хэвлэлийн бага хурал дээр “Эдийн засаг сэргэх хандлагаа хадгалсаар” гэх үг хүмүүст хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд энэ нь Хятад улсын эдийн засгийн тухай гаднынхны итгэлийг улам нэмэгдүүлсэн.
Хятад улс 2022 оны эхний хагаст ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5%-р нэмэгдэв. Үүнд оны эхний улиралд 4.8%-р, хоёрдугаар улиралд 0.4%-р тус тус нэмэгдсэн бол хоёрдугаар улирлын эдийн засгийн эерэг өсөлтийг биелүүлэх нь маш хялбар бус байсан бөгөөд эдийн засгийн ерөнхий төлөвийг тогтворжуулахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Долоодугаар сард олон улсын нөхцөл байдал үргэлжлэн ээдрээ будилаантай байж, дэлхийн эдийн засгийн сэргэлт хүч муутайн дээр цар тахал дэлхийн олон газарт гаарч, олон оронд өндөр халуун цаг агаар, үер усны гамшиг зэрэг давхацсан нөхцөлд Хятад улсын эдийн засаг мөн тогтвортой урагшилна гэдэг тэр чигээрээ амар бус зүйл юм.
Одоогоос арваад хоногийн өмнө Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэг хамгийн сүүлийн үеийн гадаадын хөрөнгө оруулалтын бизнес орчны тухай судалгааны тайлан нийтэлж тэмдэглэхдээ, 2022 оны хоёрдугаар улиралд гаднын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн 91% нь Хятад улсад ажил төрлөө тэлж өргөжүүлэх хүсэлттэй байгаа юм байна.
“Зах зээлээ тэлнэ”, “Хятад улс бол аж ахуйн нэгжүүдийн стратегийн чухал газар” зэрэг нь гадны аж ахуйн нэгжүүд Хятад улс дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хамгийн гол чухал хоёр шалтгаан болж, долоодугаар сарын эдийн засгийн үзүүлэлтээс харахад эдгээр аж ахуйн нэгжүүд Хятад улсын зах зээл, хөгжлийн талаарх итгэл улам бүр нэмэгдсээр байна.
Наймдугаар сард Хятад улсын эдийн засаг, тэр дундаа аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн гол эрэлт шаардлагын индекс үргэлжлэн сэргэж, жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн нэмүү өртөг, үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс, импорт экспорт, нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны нийт хэмжээ, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт зэрэг нь бүгд өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэн байна. Хятад улсын эдийн засгийн хувьд ажлын байрны орон тоо болон үнэ ханш бол хамгийн чухал үзүүлэлтүүд юм.
Долоодугаар сард үндэсний хэмжээнд хот суурин газрын ажилгүйдэл 5.4%-тай гарсан нь өнгөрсөн сарынхаас 0.1 пунктаар багассан байна. Ажлаар хангах нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг тогтворжуулахад бүр ч чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Долоодугаар сард Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс мөн үеийнхээс 2.7%-р өссөн нь 3% гэх бүтэн жилийн өсөлтийн тухай төсөөллөөс доогуур гарчээ.
Дэлхийн хэмжээнд Хятад улсын барааны үнэ ханш тогтвортой байгаа нь Америк болон Европын орнуудын дөндөс гэвэл 8%-с илүүгээр өсөж байгаатай шууд илт харьцуулалт болсон байна. 2022 оны тавдугаар сард Хятад улсын засгийн газар санхүү, валют, хөрөнгө оруулалтыг тогтворжуулж, хэрэглээг дэмжих, үр тариа, эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах, аж үйлдвэрийн гинжин хэлхээг батлах, иргэдийн амьжиргааг батлах 33 цогц бодлого, арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд татвар хураамж, тусгай зориулалтын бонд, засгийн газрын нийлүүлэлт зэргийн нэмэлт, дагалт арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлснээр, валютын бодлого зүй зохистой хэрэгжиж, аж ахуйн нэгжийн хөрөнгийн босголтын өртөг буурсан нь эдийн засгийн тогтвортой сэргэлтэд мөн чухал үүрэг гүйцэтгэжээ.
Өдгөө дэлхийн эдийн засгийн сэргэлт зогсонгуй, дахин унах эрсдэл нэмэгдсээр байгаа үед Хятад улс арга бүхнийг сайтар хянуур төлөвлөж хэрэгжүүлэн, дэлхийн эдийн засгийг улам их эрч хүчээр хангаж байгаа тул Хятад улсад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа хэрэг юм.
Эх сурвалж: MONGOL.CRI.CN
Сэтгэгдэл ( 0 )