Их Британийн засгийн газраас Монголд нийлүүлэх эрчим хүчний тээвэрлэлт, нийлүүлэлтийн зардлыг хоригт ороод байсан орос банкнуудаар дамжуулан төлж болно гэсэн зөвшөөрөл гаргажээ. Үүнд Украины дайнаас хойш хатуу хоригт орсон ОХУ-ын Сбербанк, Газпромбанк, Московский кредитный банк (МКБ), Росбанк багтжээ.
Энэ зөвшөөрөл энэ оны наймдугаар сарын 15-наас 2023 оны наймдугаар сарын 14 хүртэл үргэлжлэх юм. Мөн дээрх банкнуудын охин компани, салбарууд ч Монголын эрчим хүчний төлбөрт оролцож болох юм байна.
Украинд дайн эхэлснээс хойш Их Британийн хоригт ОХУ-ын Сбербанк, Альфа-банк, ВТБ, банк ФК Открытие, Россельхозбанк, Газпромбанк, МКБ, Промсвязьбанк, Совкомбанк, банк Россия, СМП-банк, Московский индустриальный банк орсон билээ. Өнгөрсөн долоодугаар сард Их Британи ОХУ-аас нефть, нүүрс импортлохыг хориглосон юм.
Сэтгэгдэл ( 2 )
Монгол их Британий клони билүү
За харж байна уу. Бид бодолтой дээрээс нь тун болгоомжтой байвал урд хойд 2 хөршийн хямралаас том яс зууна.