Өнгөрөгч ням гарагт Буддын шашны хоёр лам ганцаар жагсаал хийж байсан жагсагчийн биед халджээ. Тухайн газар ажиллаж байсан цагдаа нар хэрэг даамжирхаас өмнө таслан зогсоосон тухай мэдээлсэн байна.
Ганнам дүүрэг дэх "Bonguensa" сүмийн өмнө эсэргүүцлээ илэрхийлж байсан хохирогч руу хоёр лам дөхөж ирэн өшиглөж, цохих зэргээр биед нь халдсан бөгөөд хувинтай ялгадас дээрээс нь асгажээ. Үүнд цагдаа нар ч мөн өртсөн тухай эх сурвалжууд мэдээллээ.
Хорирогч хөл болон нүүрэндээ гэмтэл авч, улмаар Гимчон дүүргийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа ажээ.
Уг явдлын дараа лам нар цагдаагийн газар очин мэдүүлэг өгчээ. Тэд жагсагч этгээд ч тэдэн рүү дайрсан хэмээн мэдүүлсэн бөгөөд Ганнам дүүргийн цагдаагийн хэлтэс уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )