Их Британийн гүнж агсан Диана өөрийн үхлийг хоёр жилийн өмнө таамаглаж байжээ.
1995 оны аравдугаар сард Диана гүнж өөрийн хувийн хуулийн зөвлөх болох Виктор Мишконд хандан таамаглаж буй зүйлсийнхээ талаар хэлэхийг хүссэн байна. Мишкон түүний яриаг анхааралтай сонсон тэмдэглэж авсан бөгөөд Диана гүнж нэрээ нууцалсан эх сурвалж түүнийг автомашины осолд орно хэмээн хэлсэн тухай ярьжээ. Диана гүнж энэхүү ослын улмаас өөрийгөө хүнд бэртэх, эсвэл нас барж ч магадгүй хэмээн таамаглаж байсан аж.
Энэхүү явдлаас хоёр жилийн дараа буюу 1997 оны наймдугаар сард Диана гүнж осолд орон нас баржээ. Тухайн үед түүний хуулийн зөвлөх бичиж үлдээсэн тэмдэглэлээ цагдаагийн ажилтнуудад өгч байсан ч тусыг эс олжээ.
"Мишконы тэмдэглэл" хэмээн нэрлэгдсэн энэхүү түүхийг тун удахгүй цацагдах "The Diana Investigations" баримтат киноноос хүлээн авч үзэх боломжтой аж.
Сэтгэгдэл ( 0 )