ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэгч нэрт бизнесмэн Дэн Рапопорт АНУ-ын Жоржтаун дахь гэрийнхээ гаднаас нас барсан байдалтайгаар олджээ.
Явган хүний зам дээр нас барсан байдалтай хэвтэж байсан түүний үхлийн шалтгааныг албан ёсоор мэдээлээгүй байгаа ч "Russian Tatler" сонины редактор асан Юния Пугачева түүнийг амиа хорлон нас барсан хэмээн telegram-р дамжуулан мэдээлсэн нь анхаарал татаж байна.
Тэрээр Дэн Рапопортын биеэс гэрээслэл болон бэлэн мөнгө олдсон тухай бичжээ. Мөн түүний нохой хажууханд нь байсан тухай мэдээлсэн бол талийгаачийн эхнэр энэ бүхнийг үгүйсгэсэн байна.
Дэн Рапопорт 2012 онд тэрслүү үзэлтнийг дэмжсэн шалтгааныг Оросыг орхин гарсан бөгөөд Украиныг дэмжигч байсан аж. Түүний амьдарч байсан тансаг зэрэглэлийн сууцыг 2016 онд Доналд Трампын охин Иванка Трамп худалдан авсан нь тухайн үедээ шуугиан тарьж байсан.
Путиныг удаа дараа шүүмжилж байсан тэрээр Украинд тусламж үзүүлж байсан нэгэн. Тиймээс түүний гэнэтийн үхлийн шалтгааныг В.Путинтай холбоотой байж болзошгүй хэмээн гаднын хэвлэлүүд мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 9 )
Болж муу новш.
amerik, hyatad, oros 3-n neg ni iim yum hiisen bh
Хохь нь ээ.
Гайгүй толгойнуудаа хядаад байхад үлдсэн малуудынхаа учирыг олчихоо муу санаат Путин мэдэх байлгүй дээ
Хүн үхэхэд баярладаг амьтдаас зай бариарай,мэдэж байгаа бол
Пүтин алуурчин. Пүтин гээд байгаа новшнууд удахгүй Пүтиний гарт үхнэ
hohi chini
урвагч новшнуудыг хаана ч үхэл дагадаг
Эх орныхоо төлөө ажиллах байж дээ хөрөнгө чинь тэндээс эхтэй