Экс Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг хутгатай этгээд сүрдүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 18

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Иний гэрийн үүдэнд байсан хутгатай этгээдийг цагдаа нар баривчлан саатуулжээ. 

Сөүлээс зүүн өмнө зүгт байрлах Янсан хотод байрлах Мүн Жэ Иний гэрийн гадна эсэргүүцлээ илэрхийлж байсан этгээд өнгөрөгч даваа гарагт Мүн Жэ Ин болон түүний эхнэрийг гэрээсээ гарч ирэх үед сүрдүүлсэн байна. 

Гартаа цаасны хутга барьсан гэмт этгээд ойр хавьд байсан туслахуудыг нь мөн сүрдүүлсэн бөгөөд цагдаа нар түүнийг саатуулан баривчилжээ. 

Экс Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гэрийн гадаа өнгөрөгч тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эсэргүүцэгчид жагсаал цуглаан зохион байгуулсан. Хэдийгээр түүний гэрийн ойролцоо жагсаал зохион байгуулахыг хориглосон ч эсэргүүцэгчдийн тэмцэл үүгээр зогсохгүй төлөвтэй байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top