Загвар өмсөгч Кендалл Женнер болон сагсан бөмбөгийн тамирчин Кевин Бүүкер нар салсан тухай мэдээлэл хэдхэн сарын өмнө цацагдаж байсан.
Хэд хэдэн сагсан бөмбөгийн тамирчинтай болзож байсан Кендалл Женнерийг дараагийн удаад хэнтэй болзох бол гэх хүлээлт үүсээд байсан ч хосууд эргэн нийлжээ.
Тэд 2020 оноос эхлэн болзож эхэлсэн. Өнгөрөгч зургаадугаар сард карьертаа анхаарна гэх шалтгаанаар хоёр тийш болсон тэд долоодугаар сард эргэн нийлсэн байна. Хамтдаа цагийг өнгөрүүлэх болсон хосуудын харилцаа өмнөхөөсөө ч илүү дотно болсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Халуухан болзоо, экстрим аялалд явж буй хосууд тун удахгүй хуримын зар дуулгаж ч мэднэ. Учир нь хоёр жил болсон ч гэрлэлтийн тухай үг цухуйлгаагүй Кевин Бүүкерт сэтгэл дундуур байсан Кендалл салахаар шийдсэн байж магадгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
ter yank ged bga sda!chi muu zuger xarad saagad suuj bai!
Гачин янкууд маньд ямар хамаатай юм