Эрэн сурвалжлагдаж байсан өсвөр насны хүүг гэртээ нуусан БАГШИЙГ баривчиллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 19

 

Флорида дахь нэгэн ахлах сургуулийн эмэгтэй багш сураггүй алга болсон хэмээн эрэн сурвалжлагдаж байсан эрэгтэй сурагчаа гэртээ нууж байсныг цагдаа нар илрүүлэн баривчилжээ. 

Хүүгийн эцэг, эх наймдугаар сарын 12-ны өдөр түүнийг сураггүй алга болсон хэмээн мэдүүлжээ. Цагдаа нарын хэлж буйгаар Келли Симпсон хүүг сураггүй алга болсон хүүхдүүдийн жагсаалтал орон эрэн сурвалжлагдаж байсныг мэдэж байсан ажээ. 

Багш бүсгүй Шарлотт ахлах сургуульд ажилладаг байжээ. Гэсэн ч хүүгийн ангид хичээл ордог байсан эсэх нь тодорхойгүй байна. Түүнийг эцэг, эхийн асрамжлах эрхэнд хөндлөнгөөс халдсан хэрэгт буруутган барвилчилжээ. 

Цагдаа нар уг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top