Экс Ерөнхийлөгч рүү архины шил шидсэн этгээдэд НЭГ жилийн хорих ЯЛ оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 19

 

Өнгөрөгч гуравдугаар сард Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Пан Гын Хе рүү сөжүний шил шидсэн хэрэг гарсан. Уг хэргийг 47 настай Ли хэмээх эр үйлдсэн бөгөөд Тэгү хотын шүүхээс түүнд өнгөрөгч пүрэв гарагт нэг жилийн хорих ял оноолоо. 

Пак Гын Хег хамгаалалтын албаныхан шуурхай хамгаалалтдаа авсан учраас ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй. Халдлага үйлдэх үедээ Ли биедээ хутга, хайч, хөрөө зэргийг авч явж байсныг цагдаа нар илрүүлэн хураан авсан аж. 

Өмнөх шүүх хурлын үеэр Ли-д үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй гэх шалтгаанаар гурван жилийн ял төлөвлөж байсан. Харин энэ удаад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул ийнхүү нэг жилийн хорих ялаар шийтгэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top