Хэт халалт үргэлжилж, эдийн засгийн сэргэлтийн хурдац нь цахилгаан эрчим хүчний эрэлтийг өсгөж байгаа Хятадын нүүрсний эрэлттэй ч холбоотой юм. Хятад улс эрчим хүч үйлдвэрлэх нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны албаны хүн мягмар гарагт мэдэгджээ.
"Цахилгаан эрчим хүчний эрэлт тасралтгүй нэмэгдэж, улирлын чанартай хүчин зүйлээс шалтгаалж усан цахилгаан станцын хүчин чадал хомс байгаа учраас нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүргэж байна" гэж тус улсын эдийн засаг төлөвлөгчийн албаны хүн Жинь Шиандун мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Долоодугаар сард Хятадын эрчим хүчний үйлдвэрлэл 805.9 тэрбум киловатт цаг болж, өмнөх сараас 4.5 хувиар нэмэгджээ. Харин энэ оны эхний долоон сарын байдлаар цахилгаан эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оныхоос 3.4 хувиар өссөн байна. Жинь “Наймдугаар сарын 1-ээс 14-ний хооронд тус улсын нүүрсний цахилгаан станцуудын өдрийн нүүрсний дундаж хэрэглээ 8.16 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар нэмэгдэж, 8.49 сая тонн нүүрс хэрэглэсэн” хэмээжээ.
Тэрбээр мөн “Энэ зун нүүрсний нийлүүлэлтийн дарамтыг бууруулахын тулд БХАТИХ-аас нүүрс нийлүүлэгчдийн байгуулсан дунд, урт хугацааны гэрээг хэрэгжүүлэхэд анхаарч, өндөр чанарын нүүрсний импортыг түргэвчлэхийг холбогдох аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгосон. Үргэлжлүүлэн дулааны давалгааны үед нүүрсний нөөцийг хангалттай хангах зорилгоор нүүрсний тээврийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор бэхжүүлнэ” гэсэн байна.
Ингэснээр Монголоос авах нүүрсний хэмжээ нэмэгдэх магадлалтай юм. Албаны хүний мэдээлснээр эхний хагас жилийн байдлаар үндэсний нүүрсний олборлолт 11 хувиар өссөн байна. Сүүлийн үед тус улсын цахилгаан станцуудын нүүрсний нөөц 175 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 74 сая тонноор нэмэгджээ. Цаашид БХАТИХ-аас нүүрс олборлогч аймаг, бүс нутгуудад нүүрс олборлолт, нийлүүлэлтийн арга хэмжээг хэрэгжүүлж, сайн чанарын нүүрс олборлох хүчин чадлыг түргэсгэж, нүүрс тээвэрлэлтийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийг үргэлжлүүлэн шаардах аж.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )