"Путины тархи" хэмээн нэрлэгддэг Оросын нөлөө бүхий философич, улс төр судлаач Александер Дугиний охин машинтай дэлбэрч амиа алдсан тухай мэдээллийг эрх баригчид өнгөрөгч ням гарагт мэдээллээ.
Телевизийн тоймч 29 настай Дарья Дугина бямба гарагийн шөнө машинаа жолоодож яваад нас барсан бөгөөд машинд нь тэсрэх бөмбөг суурилуулсан байсан тухай эх сурвалжууд онцолж байна.
Талийгаачийн аав В.Путиныг Украин руу цэргээ оруулсан явдлыг тууштай дэмжигч байжээ. Аав, охин хоёр тэр орой хамтдаа соёлын арга хэмжээнд оролцжээ. Арга хэмжээнээс буцаж явах үед энэхүү хэрэг гарсан бөгөөд охиных нь жолоодож явсан машин аавынх нь машин байсан аж. Александер Дугин тэр орой өөр машинд суухаар шийдэн машинаа сольсон нь охиных нь амийг ийнхүү авч одсон байна.
Энэхүү үйл явдал Орос болон Украины хоорондох байдлыг улам хурцадмал байдалд оруулж болзошгүй хэмээн гаднын хэвлэлүүд онцолжээ. Харин Владимир Зеленскийн зөвлөх Михайло Подоляк Украин улс уг явдалд ямар нэгэн байдлаар оролцоогүй хэмээн мэдүүлсэн бол улс төр судлаачид Кремльд үнэнч хүмүүст хандан илгээж буй "айлган сүрдүүлэх үйлдэл" хэмээн онцолжээ.
Эх сурвалж: The korea times
Сэтгэгдэл ( 4 )
Hutsdag nohoi Zelenskiig hurdan amidaar barij avch chadaagui udsanaas Putin saihan saihan Eh Oronchidoo Ukraind ih aluulj tamluulj baina daa .gol Natsistuudiig hurdan duusgaad dainaa zogsoogoo chee
Энэ сайхан охиныг зүгээр л үзэл бодлынх төлөө аллага зохион байгуулж байгаа азовийн укриан эмэгтэйг тэнгэр гэсгээг,эх оронч ч ,даруухан орос охин минь чиний үхэл укрианчууд, азовчуудад лургүйцэх сэтгэлийн утсыг минь хөндлөө,азовчуудын гарт 8 жил орос эмэгтэйчүүд хүүхдүүд таслуулж шатаалгасны үргэлжлэл чи болж,УМ СА Й Н АМГГАЛАН БОЛТУГАЙ,
ᠡᠨᠡ ᠪᠥᠯ 67ᠶᠠᠬ ᠠᠷᠠᠭᠤᠢ ᠠᠮᠦ ᠪᠠ ᠷᠪᠷᠥᠫ ᠠᠨᠭᠢᠯᠢᠢᠨ ᠽᠡᠤᠰᠡᠭᠢᠢᠨ ᠨᠠᠢᠮᠠᠢᠴᠤᠬᠢᠳᠢᠢᠨ ᠲᠠᠺᠲᠡᠭ ᠽᠠ᠃ᠤᠬᠡᠷ ᠮᠥᠨᠭᠥᠯᠴᠬᠦᠦᠳᠢᠢᠭ ᠢᠠᠰ ᠬᠠᠷᠰᠠᠨ ᠨᠥᠢᠬᠥᠢ ᠰᠬᠢᠭᠪᠥᠯᠥᠭᠴᠬᠢᠬᠰᠳᠥᠨ ᠦᠶᠮ ᠴᠬ9ᠨ9᠃ᠺᠺᠺᠺ᠃\n
Явж явж Украйн л буруутна доо, Орост ямар дотоодын дайсан гэж байх биш