Гэрэл зурагчин Б.Бямба Швейцарт үзэсгэлэнгээ нээлээ

2022 оны 08 сарын 22

Монголы Урлагийн зөвлөл нь гэрэл зурагчдын чадавхийг дээшлүүлэх, олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Швейцар улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран SMArt programme урлангаар хангах хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

2019 онд тус хөтөлбөрт гэрэл зурагчин Б.Бямба шалгаран, ковидын нөхцөл байдлын улмаас хойшлогдон энэ жил хамрагдан оролцож байгаа ба 3 сарын хугацаанд Швейцарын Посчиаво тосгонд байрлан, олон улсын гэрэл зурагчидтай хамт Швейцарын уулс, хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, байгалийн гэрэл зургийг дурандаа буулган, өөрийн бие даасан үзэсгэлэнг нээн Швейцар улсад олон нийтэд толилуулж байна. Түүний үзэсгэлэн ирэх есдүгээрр сарын 4 хүртэл Швейцарт дэлгэгдэх ба Монголд 2022 оны 10 дугаар сард толилуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top