ӨНӨӨДӨР: Дундговь аймгийн иргэд “Ураны хууль бус ажиллагаа” сэдвээр мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.08.25)


10:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Глоб Интернэшнл төвөөс "Мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба иргэний чөлөөт орон зай" сэдвээр мэдээлнэ.

10:45 цагт “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т Монгол, БНТУ-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх харилцан туршлага судлах хөтөлбөрийн нээлт болно.

11:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  "Бодлогот баатар гүн сан" ТББ-аас "Монголын нууц товчооны уг эх, тайлал" сэдвээр мэдээлнэ.

11:00 цагт “Шонхор тауэр”-т Ардчилсан намын удирдлагууд улс төрийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ. Утас: 91000017

11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Дундговь аймгийн Өлзийт сумын Нутгийн зөвлөлөөс “Урангүй монгол, хууль бус ураны эсрэг дуу хоолой” сэдвээр мэдээлнэ.

13:00 цагт МУИС-ийн Номын санд "Монголын тэгш өндөрлөгийн ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдлийн судалгаа" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99002019

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top