Өнгөрөгч мягмар гарагт Миннесота мужийн нэгэн хуульч экс эхнэрээ хүүхдүүдийнхээ дэргэд зодож хөнөөсөн хэрэг гарсан нь шуугиан тариад байна.
Хосууд 2011 оны тавдугаар сард гэрлэж таван хүүхэдтэй болжээ. Гэрлэлтээ 2021 оны есдүгээр сарын 16-ны өдөр албан ёсоор цуцлуулсан бөгөөд хэрэг болдог өдөр хүүхдүүдээ аваад сүмд очих гэсэн экс эхнэрээ эсэргүүцсний улмаас маргалдан тухай хүүхдүүд нь цагдаа нарт ярьжээ.
Хэрэг болох үед 2, 8, 9 настай хөвгүүд гэртээ байжээ. Үлдсэн хоёр хүүхэд нь ээжийнхээ машинд байсан бөгөөд 8 настай охин нь "аав ээжийг шалан дээр зодож байгаад хоолойг нь боож эхэлсэн. Бүх зүйл цус болсон байсан. Ээжийн хөлөнд хүрээд сэрээх гэж оролдсон ч ээж хариу өгөөгүй" хэмээн мэдүүлсэн байна.
Энэ үеэр 9 настай хүү нь гадаа гүйн гарч хүмүүсээс 911-руу залгаж өгөхийг хүсжээ. Тэрээр хэлэхдээ "аав ээжийн толгой руу хутга юм уу хусуур шиг юмаар цохиж байсан" хэмээн цагдаа нарт мэдүүлжээ. Харин дотор байсан 2 настай хүү цочролд орсны улмаас ямар нэгэн хариу өгөхгүй байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Цагдаа нарыг хэргийн газарт очход гэмт этгээд дотуур хувцастайгаа цусанд хутгалдсан байдалтай сууж байсан учир уг хэргийг "Хагас нүцгэн хуульчийн хэрэг" хэмээн нэрлэх болсон байна. Харин талийгаач хаалганы дэргэд ухаангүй, толгой хэсгээс нь цус урссан байдалтай байсан тухай холбогдох албаныхан мэдээлсэн байна.
Талийгаачийг эмнэлэгт хүргэсэн ч тархи нь үхэжсэн байсан тул эд эрхтнүүдийг нь донор болгохоор шийдсэн гэнэ. Харин гэмт этгээдийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд түүнд хамгийн ихдээ 40 жилийн хорих ял онооно. Мөн хохирогчид онц хэрцгийгээр хандсан, хүүхдүүдийн хажууд гэмт хэрэг үйлдсэн тул прокуророос ялыг нь хүндрүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа аж.
Сэтгэгдэл ( 7 )
Iim medeelel hend heregtei um bee setguulchee . Chi yg l ORK.
Мэдээ тавихдаа жаахан бодолтой байвал дээр биш үү ? Сэтгүүлчээ таны охиныг ингэвэл яана муу бузар шаарнууд үй олоноороо бий болсон нийгэм шүү
Хэн дуртай нь юу ч хийж , хэлж болдог нийгмийг АРДЧИЛАЛ гэдэг юм , юунд ч ямар ч шүүлтүүр үгүй , энд хамгийн их хохирогчид нь хүүхдүүд, манай оронд бол боломж хулгайлагчид шүү дээ ....
Ардчилал энд ор хамаагүй ш дээ, иймэрхүү сэтгэхүйн шалтгаантай нөхөд хаа сайгүй л байгаа ш дээ, бүх бурууг ардчилал ч юм уу, тухайн нийгэм рүү чихэж коммунист, мояа маягаар хандаж хэрэггүй ээ
ардчилал үлгэр жишээ хөгжсөн АНУ-д энэ бол ердийн үзэгдэл,буудаж хэдэн арваар хүүхдүүдийг бурхны оронд илгээдэг жишиг тогтсон орон
ардчилал үлгэр жишээ хөгжсөн АНУ-д энэ бол ердийн үзэгдэл,буудаж хэдэн арваар хүүхдүүдийг бурхны оронд илгээдэг жишиг тогтсон орон
ийм нэг балай мэдээгээ болимоор юм хэнд ч хэрэггүй залуу үедээ буруу сэдэл өгсөн мэдээ нь мэдээнд чинь эерэг юм ганц ч алга хүнд хэрэгтэй биш зүгээр л хандалт олхын тулд хавь ойрын хамаг муу муухай г чирээд ирдэг.