Энэтхэгийн Гужарат мужийн Вадодара хотын оршин суугч Маниш Кумара гэгч халуун хайруулын тавгийн тусламжтай хурууны өндөгнийхөө арьсыг хуулж, найз Ражягуру Гуптагийн хуруунд наажээ. Ийнхүү тэр хувийн төмөр замын компанид ажилд шалгаруулж авах шалгалтыг давах арга сэдсэн байна.
“NDTV” телевизийн мэдээлснээр, хурууны хээгээр шалгалтад оруулдаг ба хурууны хээг уншуулахаас өмнө шалгалтын комиссын ажилтан Гуптагийн гарыг нь ариутгахад хуруунд наасан арьс салж унажээ. Вадодара хотын цагдаагийн мэдээллээр, Гупта сайн сурдаг байсан ба ажилд шалгаруулах шалгалтад удаа дараа унаж байсан түүний найз хуурамч бичиг баримт үйлдэж, өөрийнхөө өмнөөс найзыгаа шалгалтад оруулах гэж байгаад ийн баригдсан байна.
Хэргийн эздийг саатуулаад байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна гэж Вадодара хотын цагдаагийн комиссар С Варотария мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
За зайлаа ийм тэнэг юманд хэн итгэдэг юм одоо бүр худлаа юм нийтэлдэг болоо шив аятаахан байцгаагаарайдаа