Пакистанд борооны улирлаас үүдэлтэй адаар бороо үргэлжлэн орж буйн улмаас амиа алдсан хүний тоо 1033-д хүрээл байна гэж тус улсын Онцгой байдлын алба мэдээлжээ.
Ням гарагийн байдлаар, сүүлийн 24 цагт 119 хүн амиа алдсан байна. Үеэр нэрвэгдсэн ард иргэдийг аврах ажиллагаанд цэргийн алба хаагчдыг дайчилжээ. Пакистаны эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгт хандан тусламж хүсээд байна. Одоогийн байдлаар, Турк улс аврах багаа илгээгээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )