21 жилийн өмнө банкны ажилтныг буудан хөнөөж, 300 сая вон хулгайлсан хоёр этгээдийг саатуулсан тухай албаныхан мэдээллээ. Сөүлээс өмнө зүгт байрлах Тэжон хотын цагдаа нар хэргийн газраас авсан ДНХ-ийн тусламжтайгаар сэжигтнүүдийг илрүүлэн, дээрэм, хүн амины сэжигтнээр татан баривчилсан байна.
Сэжигтнүүд 2001 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдрийн 10 цагийн орчимд "KB Kookmin" банкны салбар дахь зогсоолд 40 орчим насны банкны ажилтныг буудан, 300 сая гаруй вон хулгайлан зугтсан аж.
Хохирогч хүнд гэмтэл аван эмнэлэгт яаралтай хүргэгдсэн ч нас баржээ. Хэргийн газраас сэжигтнүүдийн хурууны хээг олж чадаагүй бөгөөд машиныхаа шилэнд тен наасан учир тэднийг харах боломжгүй байсан тухай тэмдэглэгдэн үлджээ.
Цагдаа нар уг хэргийг дахин шалгах тусгай баг байгуулан хэргийн газраас олдсон ДНХ-тай таарч буй сэжигтнүүдийг саатуулан баривчилсан байна.
Сэжигтнүүд одоогоор хэргээ хүлээгээгүй байгаа аж. Уг хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цагдаа нар ирэх пүрэв гарагт олон нийтэд албан ёсоор мэдээлэхээр төлөвлөөд байгаа тухай албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Дутуу зэрэмдэг орчуулаха\nБолино уу