Өнгөрөгч баасан гарагт мотоциклийн осол гаргаж хоёр хүнийг гэмтээгээд зугтсан Америк цэрэгт шүүхээс 15 сая воны торгууль ноогдуулжээ.
Уг хэрэг Сөүлээс зүүн өмнө зүгт орших Тэгү хотод өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болжээ. 38 настай Америк цэрэг мотоцикл жолоодож явахдаа баруун гар талдаа байсан машиныг араас нь мөргөж, дахин хөдлөхдөө ард нь байсан таксиг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтсан байна.
Уг хоёр машины жолооч гэмтэл авч улмаар хоёр долоо хоногийн турш эмчлүүлсэн хэмээн мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )