АНУ Тайваньд 1.1 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Тайваньд 1.1 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэхийг дэмжих албан ёсны хүсэлтээ Конгресст хүргүүлэхээр төлөвлөж байна гэж “Politicо” эх сурвалж дурдан мэдээлжээ.

Тус хэвлэлийн мэдээллээр, гэрээний төсөлд 355 сая ам.долларын өртөг бүхий хөлөг онгоц эсэргүүцэх “AGM-84L Harpoon Block II” 60 пуужин, 85.6 сая ам.долларын “агаар-агаар” ангиллын “AIM-9X Block II Sidewinder” 100 пуужин нийлүүлэхээр заажээ. Мөн “F-16” сөнөөгч онгоц нийлүүлэхээр төлөвлөж байна. Конгресс хүсэлтийг нь хүлээн авах магадлал өндөр байна гэж “Politicо” онцлоод гэхдээ Конгресс завсарласан тул энэ үйл явц удааширна гэжээ.

Энэ мэдээлэл гарсантай зэрэгцэн АНУ-д БНХАУ-ын Элчин сайдын яам бүс нутагт хурцадмал байдал гүнзгийрэхээс зайлсхийх үүднээс АНУ-аас Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, батлан хамгаалахын шугамаар Тайбэйтэй харилцахаас татгалзахыг шаардав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top