21 жилийн өмнө банкны ажилтан хөнөөж, мөнгө хулгайлсан сэжигтнүүдийн мэдээллийг ДЭЛГЭЛЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

 

Хорь гаруй жилийн өмнө банкны ажилтныг хөнөөж, 300 сая вон хулгайлаад зугтсан хоёр этгээдийн хувийн мэдээллийг цагдаа нар өнгөрөгч мягмар гарагт олон нийтэд ил болголоо. 

Уг хэргийг 52 настай И Сын Ман, 51 настай И Жун Хак нар үйлджээ. Сэжигтнүүдийг өнгөрсөн долоо хоногт ДНХ-ийн тусламжтайгаар илрүүлэн дээрэм, хүн амины сэжигтнээр татан баривчилсан байна. 

Сэжигтнүүд 2001 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдрийн 10 цагийн орчимд "KB Kookmin" банкны салбар дахь зогсоолд 40 орчим насны банкны ажилтныг буудан, 300 сая гаруй вон хулгайлан зугтсан аж. 

Хохирогч хүнд гэмтэл аван эмнэлэгт яаралтай хүргэгдсэн ч нас баржээ. Хэргийн газраас сэжигтнүүдийн хурууны хээг олж чадаагүй бөгөөд машиныхаа шилэнд тен наасан учир тэднийг харах боломжгүй байсан тухай тэмдэглэгдэн үлджээ. 

Цагдаа нар уг хэргийг дахин шалгах тусгай баг байгуулан хэргийн газраас олдсон ДНХ-тай таарч буй сэжигтнүүдийг саатуулан баривчилснаар уг хэргийг үйлдсэн этгээдүүд баригджээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zorigiin herwgt DNK(203.91.115.53) 2022 оны 09 сарын 02

Zorig agsanii hergiin DNK-g avch uldsen yum bolov u

0  |  0
Zochin(66.181.161.17) 2022 оны 09 сарын 02

DNK shu de odoo ym hugjsun bna

2  |  0
Top