БНСУ руу зорчихоосоо өмнө PCR өгөх шаардлагагүй боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 01

БНСУ-ын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль өчигдөр буюу 2022.08.31-ний өдрийн Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн хуралдааны үер 2022.09.03-ны өдрийн 00.00 цагаас эхлэн агаарын хөлөг болон хөлөг онгоцоор БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын бүх иргэдээс корана вируст халдварын PCR болон RAT (түргэвчилсэн) шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй гэж мэдэгдэв.

Ингэснээр гадаадаас БНСУ-д ирж байгаа иргэдийг хилээр нэвтрэхээс өмнө PCR эсвэл RAT шинжилгээ өгч холбогдох тодорхойлолт бичигтэй байх журам цуцлагдаж байна. Харин БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top