Гадаад харилцааны яамнаас Монгол, Хятадын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлж, долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэх асуудлыг Хятадын талтай тохиролцжээ. Энэ хүрээнд хоёр улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон агаарын тээвэрлэгч компаниуд холбогдох зөвшөөрлөө харилцан авах, хуваариа тохиролцох чиглэлээр ажиллаж байна.
Тодруулбал, долоо хоногт Гуанжоу руу хоёр, Хөх хот руу нэг удаагийн нислэг үйлдэх боломжтой болжээ.
Сэтгэгдэл ( 0 )